Үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа Олон улсын агаарын тээврийн ажиллах хүчнийг бэлддэг ANC Mongolia академид урилгаар хүрэлцэн ирж багшилж буй хатагтай Чой Юн Сеонтай ярилцлаа.
– Монгол улсад тавтай морил. Та ANC корпорацийн төв оффисоос Монголд багшлахаар томилогдон ирсэн. Та ANC Mongolia академид ямар хичээл орох вэ?
Юун түрүүнд Монголын залууст Дэлхийн авиа салбарт ажиллах боломж нээгдэж байгаад халуун баяр хүргэе. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд ANC корпораци мянга мянган залуусын хүсэл мөрөөдөлд нь жигүүр ургуулж өгсөн. Дэлхийн авиа компаниудын сонгон шалгаруулалтад бэлддэг хичээлүүдийг англи хэл дээр харилцан яриа хийх хэлбэрээр явуулдаг. Мөн авиа салбарт хэрхэн ажиллах, биеэ авч явах, алхах, нүүрээ будах зэргийг заадаг. Сургалтын төгсгөлд бид суралцагсдадаа онгоцны үйлчлэгч болон газрын үйлчилгээний ажилтнаар ажилд ороход нь тусалдаг.
– Авиа салбарт ажиллах хүчний эрэлт хэрэгцээ хэр байгаа вэ?
Ковидын дараа дэлхий дахинд аялал жуулчлал, бизнес, худалдаа арилжааны эргэлт сэргэж байгаатай холбоотойгоор агаарын тээврийн салбар ч өсөж байна. ANC корпорацийн хувьд дэлхийн 43 авиа компанитай хамтран ажилладаг тул жилээс жилд Монгол залуусын эрэлт нэмэгдэхээр харагдаж байгаа. Тун удахгүй та Дэлхий даяар нэр хүндтэй ажиллаж буй Монгол онгоцны үйлчлэгч, газрын үйлчилгээний ажилтнуудыг харах болно.
– Та өмнө нь ANC академийг төгсөөд авиа салбарт ажиллаж байсан туршлагаасаа хуваалцаач?
Миний хувьд ANC академийн сургалтыг амжилттай дүүргэж, ярилцлагын дадлагыг тогтмол хийснээр, Ойрхи Дорнодын авиа компанид онгоцны үйлчлэгчээр ажилд орж чадсан. Ингээд тун саяхан Сингапур Эйрлайнсд шилжин ажиллах болсон. Би энэ мэргэжилдээ хайртай. Монгол залуус ч энэхүү олон талын тустай, сонирхолтой ажилд хүчээ сорих гэж байгаад баяртай байна.