• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 7 | Бямба
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Чуулган: ҮХНӨ-д ард түмний саналыг түлхүү тусгах ёстой гэж үзэв

2023-05-05
УИХ, Улс төр
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Засгийн газраас өргөн барьсан ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэх өнөөдрийн хуралдаанд идэвхтэй үргэлжилж, УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсээр байна.  Зарим гишүүдийн байр суурийг тоймлон хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: ҮХНӨ-ийг  МАН  гурван удаа хийж байна

-ҮХНӨ-ийг гурван жилийн хугацаанд МАН 3 удаа хийж байна. Хийх болгондоо эрх мэдлийг авч байна. Давхар дээлийг өөрсдөө авсан. Одоо гишүүдийн тоог нэмэгдүүлэх гэж байна. ЖДҮ нүүрсний хэрэгт холбогдсон хулгайчуудыг оруулж ирэх боломжийг хангаж байна гэж харж байна.

ҮХНӨ-ийг нэмэх болгондоо өөрсдөө давуу эрхийг бий болгож байна. 2020 оны гишүүд 2024 онд очиход асуудалтай болсон. Тийм учраас өөрчлөлтийг хийх гэж дайрч байна.  Зүлгэн дээр гэр бариулахгүй. Ард түмэн очиход нь таван жилийн тэтгэврээ тогтоо гэдгийг шаардаа, хүүхдийн мөнгийг 100 хувь өгөхийг, цалин тэтгэврээ нэмж Үндсэн хуулиар эрх мэдлээ авч болохыг шаардаарай иргэдээ. Болохгүй бол балаар бичээд шаардаад шахаад сууцгаа. Ард түмэнд боломжийг нь олгох хэрэгтэй шүү. Тэгж байж ҮХНӨ-ийг явуулах ёстой шүү.

 БХБ-ын сайд Ц.Даваасүрэн: Үндсэн хуулийг ойрхон өөрчлөхийг дэмждэггүй

-Үндсэн хуулийг ойр ойрхон өөрчлөхийг би бол дэмждэггүй. Пропорциональ тогтолцоо буюу намын жагсаалтаар хүн сонгогдохыг би дэмждэггүй. Сонгуулийн тогтолцоо өөрчлөхөөс гадна УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг иргэд хэрхэн хүлээж авсан бэ гэдэг би эргэлзэж байна. 2012 онд намын жагсаалтын ард сонгууль явуулсан. Иргэд хаалгаар өшиглөөд гаргахаар тооноор ороод ирлээ гэж хэлсэн.

Гэтэл манайхан санал гээгдэж байна гэх юм. 100 хувь санал авдаг гишүүн гэж огт байхгүй.  Тэгэхээр санал өгөөгүй хүн гишүүн болчихоор олонх дургуйцнэ шүү дээ. Энэ одоо зөв үү. Намын жагсаалтын ард бол янз бүрийн юманд холбогддог ард түмний итгэл алдсан хулгарууд ороод л ирнэ.

Намын нэрийн ард хүн байна гэсэн. Хүнээ дугуйлсан ч намын санал болно гэсэн. Энэ асуудлыг анхаарахгүй бол болохгүй. Намууд төлөвшинө гээд байдаг. Гэтэл намын жагсаалтын ард  нөгөө хулгарууд орж ирээд байвал юу болох вэ. Нам ч доройтно, төр ч доройтно.

     Гишүүдийн тоо нэмэх асуудал дээр ард түмэн дэмжихгүй гэж би бодож байна. Намын жагсаалтаар орж ирсэн хүмүүс улс орноо бодно гээд байх юм 2012 онд орж ирсэн 28 хүн улс орноо бодоод хөгжил яриад гийгүүлсэн юм огт байгаагүй. Пропорциональ тогтолцоо гэдэг чинь 2012 онд туршигдаад нам ч улс орон ч бэхэжсэн юм байхгүй. Харин ч ард түмний дургуйцлийг хүргэсэн хорин хэдэн хүн болсон. Тийм учраас 2016 онд цэцээр хүчингүй болгосон. Иргэдээсээ сайн асуу. Үндсэн хуульд хэлэлцүүлэг гэж байхгүй, ард түмний санал асуулга л явуулна гэж бий.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжинэ 

-УИХ бол бага ард түмэн гэдэг. Энэ танхим дотор сууж байгаа бид ард түмний элч болж чадаж байна уу. Бидний дотор гэр хорооллын иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, багш, эмч, сувилагч эрдэмтэн, малчин, жижиг дунд бизнес эрхлэгчийн төлөөлөл, эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөл илүү байх ёстой.

Тэгвэл энэ жинхэнэ утгаараа ард түмний, нийгмийн төлөөлөл бий болно. Асуудал хүндээ биш тогтолцоондоо байна. Мажоритар тогтолцооны сул тал нь мөнгө санхүү, хүн хүчний нөөц их шаарддаг учраас нийгмийн төлөөлөл парламентад орж ирж чадахгүй байна.

Улс орноо тойрогт хуваасан сул тал маш их байна. Баянзүрх дүүргээс сонгогдсон би зөвхөн тухайн дүүргийнхээ эмнэлгийн асуудлыг яриад байх юм уу. Хорт хавдраас сэргийлэх асуудлыг улсын хэмжээнд хөндөх үүрэгтэй. Эмч хүн ард түмний тойргоор нь ялгах эрхгүй. Гэтэл улс төр ийм байдал руу түлхэж байна. Тойрог тойрогтоо эмнэлэг барихаас илүү улс орноо бүтнээр нь харж, оношилж, эмчилж, урьдчилан сэргийлж чаддаг тогтолцоо хэрэгтэй.

Тойрогт гишүүд хуваагдаад байгаа төдийгүй, сонгогчид мөн хуваагдаж байна. Өөрийнхөө тойрогт нэр дэвшсэн хүмүүс дундаас л сонголтоо хийдэг нь сонголт уу, тулгалт уу. Энэ асуултыг зориуд асуумаар байна. Жишээлбэл, та эмийн санд ороход хайсан эм чинь байхгүй бол орлуулаад энийг уучих гэх сонголт тулгаж байгаатай л адил. Бид нэр дэвшсэн хүмүүс дундаасаа л сонгодог тогтолцоотой өдийг хүрсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн төрийн байгууллагад сонгогдох эрхтэй гэж заасан юм бол иргэн бүр төлөөлөл болоод төрийн өндөр байгууллагад ажиллах боломж нээлттэй юм уу. Үгүй. Гэрээ бол хэрэгждэг байх ёстой. Хэгжихгүй байгаа гэрээг хэдэн ч удаа шинэчилж болно. Тэр ч утгаараа бид Үндсэн хуулийг хэдэн ч удаа өөрчилж болно.

Улс төр эрүүл биш өвчтэй байна. Тийм учраас би Монгол Улсын төрийн тогтолцоонд том шинэчлэлт, мэс засал хийх гэж буй Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн эр зоригийг үнэхээр үнэлж, дэмжиж байна гэв.

 

 

Өмнөх мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: 152 гишүүнтэй болсноор Парламентын дархлаа хоёр дахин нэмэгдэж, аливаа нөлөөлөлд өртөх эрсдэл хоёр дахин буурна

Дараагийн мэдээ

ОХУ-ын Уран гулгалтын холбоо: Бид  Монголын үзэгчидтэй уулзах мөчөө тэсэн ядан хүлээж байна

ХолбоотойМэдээ

Засгийн газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай

2024-09-24
Улс төр

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Фүмио энэ сард Монголд айлчилна

2024-08-08
Улс төр

УИХ дахь АН-ын бүлэг хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлжээ

2024-08-06
Дараагийн мэдээ

ОХУ-ын Уран гулгалтын холбоо: Бид  Монголын үзэгчидтэй уулзах мөчөө тэсэн ядан хүлээж байна

Наадам дэглэх найруулагчаар Б.Анарыг, зөвлөхөөр С.Дулам багшийг сонгожээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    42 хуваалцсан
    Хуваалцах 17 Жиргэх 11

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.