Украин улс Хятадын дарга Ши Жиньпинийг Швейцарьт болох энхийн дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьжээ. Зеленскийн зөвлөх Ихор Жовква энэ долоо хоногт мэдэгдэхдээ “Бид Хятад улсыг удирдлагын түвшинд дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьж байна. Хятадын оролцоо бидэнд маш чухал. Ийм дээд хэмжээний уулзалтад оролцох нь хэчнээн чухал болохыг Хятадад ойлгуулахын тулд бид дэлхийн түншүүдээ татан оролцуулж байна” гэв.
Хятад улс Оростой ойр харилцаатай бөгөөд Украин дахь эзлэн түрэмгийллийг шүүмжлэхээс зайлсхийсээр ирсэн. Үүний зэрэгцээ бүх улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой гэж мэдэгдэж, мөргөлдөөнд зуучлагчаар оролцохыг санал болгосон.
Зеленскийн хүсэлтээр төвийг сахисан Швейцарь улс Украины энхийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар тохиролцсон ч тов, газар хараахан тогтоогдоогүй байна.
Эх сурвалж: REUTERS