Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас иргэн “Ц” нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглан эрүүгийн хэргийн шүүгчид нөлөөлөхийг оролджээ.
Уг үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж, хэргийг шийдвэрлүүлэхээр тус дүүргийн шүүхэд хүргүүлж, шүүхээс зөрчлийн холбогдогч “Ц”-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.