Энэтхэгийн далайгаар химийн бодис тээвэрлэж явсан хөлөг онгоц өнгөрсөн амралтын өдөр Иранаас хөөргөсөн нисгэгчгүй нисэх онгоцны цохилтод өртсөн. Энэ хэрэгтэй холбоотойгоор Энэтхэгийн тэнгисийн цэргийн хүчин пуужин устгагч хөлөг онгоцуудаа Арабын тэнгист байрлуулах болов. Үүний зэрэгцээ “Chem Pluto” хөлөгт халдсан хэргийг Энэтхэг мөрдөж байна. Хэрэглэсэн тэсрэх бодисын төрөл, хэмжээ зэргийг тогтоохын тулд техникийн нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай аж.
Харин Ираны Гадаад хэргийн яам дээрх мэдэгдлийг үгүйсгэж байна. Энэтхэгийн далайд явсан хөлөг онгоц руу Иран халдсан гэх АНУ-ын мэдэгдлийг Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч “үндэслэлгүй” гэж хэллээ.
Халдлагад өртсөн хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүнд Энэтхэгийн 21 иргэн, Вьетнамын нэг иргэн байжээ.
Дашрамд дурдахад, “Chem Pluto” хөлөг орон нутгийн цагаар Бямба гаригийн 10:00 цагт Энэтхэгийн эргээс 370 км зайд цохилтод өртсөн байна. Далайн аюулгүй байдлын “Амбрей” компанийн мэдэгдсэнээр уг хөлөг Израильтай холбоотой бөгөөд Саудын Арабаас Энэтхэг рүү явж байжээ.
Эх сурвалж: REUTERS