Даваа гарагт /2024.06.17/ Энэтхэгийн зүүн бүсэд ачааны галт тэрэг зорчигчийн галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас есөн хүн амь үрэгдсэн байна.
Баруун Бенгалын Ерөнхий сайд Мамата Банержи мэдэгдсэнээр Ассам мужийн Колката хотоос Силчар руу чиглэсэн “Kanchenjunga Express” компанийн зорчигч тээврийн галт тэрэг каргоны галт тэрэгт мөргүүлжээ.
Хойд Бенгалын Анагаах ухааны коллеж, эмнэлгийн ахлах ажилтан Санжай Маллик “CNN” агентлагт хэлэхдээ “Найман хүний цогцос эмнэлэгт хүргэгдсэн. Биеийн байдал нь маш хүнд нэг өвчтөн шөнө амьсгал хураасан” гэсэн байна.
Тус ослын улмаас нийтдээ 52 хүн эмнэлэгт хүргэгджээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди осол гарсныг сонсоход харамсалтай байна хэмээж нэрвэгдсэн хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлэв.
Өнгөрсөн жил тус улсад хоёр зорчигч тээврийн галт тэрэг болон каргоны галт тэрэг мөргөлдсөний улмаас 280 хүн амь үрэгдсэн осол гарсан. Тус осол нь Энэтхэгийн түүхэнд байгаагүй хамгийн том галт тэрэгний осол болсон юм.
Энэтхэгийн Үндэсний гэмт хэрэг бүртгэх хороо мэдээлснээр 2021 онд төмөр замын 18 мянга орчим ослоор 16 мянга гаруй иргэн амь үрэгджээ.
Эх сурвалж: CNN