Эрдэнэ Ресурс” компани “Баянхөндий” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэрийг гарган, төсөл хөгжүүлэлтийн хүрээнд Монгол Улсын уул уурхайн салбарт тэргүүлэгч хувийн компани болох MMC-тэй байгуулсан стратегийн түншлэлийн гэрээг эцэслэжээ.
“Баянхөндий алтны уурхай нь өндөр агуулга бүхий илээр олборлох боломжтой төслүүдийн нэг бөгөөд олборлолтын оргил үедээ Монгол Улсын хамгийн том алт олборлогч болно” хэмээн Эрдэнэ Ресурсийн ерѳнхийлѳгч, гүйцэтгэх захирал тодотгосон байна.
“Бид хамтдаа Монгол Улсын эрдэс баялгийн салбарт шинэ боломжуудыг нээж, тус салбарын эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэн Эрдэнэ Ресурсийн хувьцаа эзэмшигчдэд урт хугацааны үнэ цэнийг бий болгох болно” гэж Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК-ийн зүгээс мэдэгдлээ.
Баянхөндий алтны төслийг хөгжүүлэх зорилгоор 2023 оны нэгдүгээр сарын 10-нд ММС-тэй Стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан (Хэвлэлийн мэдээтэй дараах линкээр танилцана уу). 2024 оны 1-р сарын 23-ны өдөр Эрдэнэ Ресурсийн Монгол дахь охин компани болох Эрдэнэ Монгол ХХК (“ЭМ”)-ийн 50 хувьтай тэнцэх хувьцааг нэмж гарган, ММС-д шилжүүлснээр Стратегийн түншлэлийн гэрээ албан ёсоор эцэслэгдлээ. Стратегийн түншлэлийн гэрээний онцлох нөхцөлүүд:
- MMC нь Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй (HKEx:975), үнэт цаасаа олон улсад нээлттэй арилждаг Монгол Улсын хамгийн том уул уурхайн компани юм.
- MMC нь 40 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Хөндий, Алтан Нар ашиглалтын тусгай зөвшөөрөл, Улаан хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Эрдэнэ Ресурсийн Монгол дахь охин компани болох Эрдэнэ Монгол ХХК (“ЭМ”)-д оруулсан
- Эрдэнэ Ресурс нь ЭМ-ийн 50%-ийг эзэмшихээс гадна Хөндий, Алтан Нар, Улаан тусгай зөвшөөрлийн хүрээнд эхний 400,000 унц алтны олборлолтоос давсан олборлолт болон дээрх тусгай зөвшөөрлүүдийн орчимд 700км2 -ийн хүрээнд эзэмших тусгай зөвшөөрлүүд дээр 5 хувийн борлуулалтын орлогын төлбөр (“Net smelter return” буюу “NSR”) (цаашид “БОТ” гэх) авах нөхцөлтэй.
- Эрдэнэ Ресурс нь Баянхөндий ордоос зүүн зүгт 30 орчим км-т орших Зуун Мод молибден-зэсийн орд, Хөвийн Хар зэсийн төслүүдийг 100 хувь эзэмшсэн хэвээр байна.