• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 9 | Даваа
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

“Эрх мэдэлтэй хүмүүс газрыг их хэмжээгээр аваад дардаг. Ингээд газраа хэдэн сая доллароор зарна гээд сууж байна”

2024-02-26
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудлуудыг хороо, намын бүлгүүдийн хурлаар хэлэлцэж буй. Энэ хүрээнд Эдийн засаг, төсвийн хороо, Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо, Хүний хөгжлийн хороодын өргөтгөсөн хурал өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг  холбогдох асуудлуудыг танилцууллаа.

Хурлаар Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэв. Монгол Улсын Засгийн газраас “Нийслэл Улаанбаатар хотод Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барьж байгуулах гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын холбогдох тооцоо, судалгаа, үнэлгээг хийж Нийслэлийн 2024 оны төсөвт тусган, НИТХ-аар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон. Иймээс Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т “урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон” гэж заасныг үндэслэн Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл боловсруулсан тухай Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч онцолж байв.

Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын төсөлд татварын орлого талдаа газрын цахим дуудлага худалдаа болон газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төсөвт нөхөн төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэн, нийслэлд төвлөрүүлэх газрын дуудлага худалдааны орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолж, тусгаад буй.

зураг

Харин нийслэлийн татварын бус орлогыг 68.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, татварын өргөтгөсөн бааз суурийг ашиглан аж ахуйн нэгжүүдийн татварын орлогын ногдол төлөлт, дутуу төлөлтийн нарийвчилсан судалгааг гарган, орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, хүү торгуулийн алданги өр, төлбөрийг барагдуулах тал дээр анхааран ажилласнаар төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх боломжтой юм.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг тайлбар хийлээ.

Тэрбээр “Богдхан уулын хилийн цэстэй холбоотойгоор үүсэж байсан маргааныг БОАЖЯ-тай эцэслэн шийдвэрлэж, тодорхой хэмжээний газрыг нийслэлийн эрх хэмжээнд шилжүүлэн шийдвэрлэж байгаа. 2003 оноос хойш газар эзэмших, ашиглах эрхээ авсан ч дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй олон этгээд бий. Үүнээс хамгийн багадаа 50 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байгаа.

Газрын эрхтэй холбоотой дээрх судалгааг нарийвчлан тооцоолж, судалж чадвал илүү их орлого төвлөрүүлэх боломжтой. Хэд хэдэн га газар авчхаад дуудлага худалдааны үнийг төлөөгүй ийм шударга бус зүйлийг нийслэлийн удирдлагууд хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс хуулийн хүрээнд дуудлага худалдааны анхны үнийг зохих ёсоор нь төлөх шаардлагыг газар эзэмшиж, ашиглаж буй тухайн этгээдүүдэд тавина.

Уг ажлыг Нийслэлийн Татварын алба, Газар зохион байгуулалтын алба хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Өмнө нь газрыг төсөл болгож ашиглуулалгүй шууд эзэмших, ашиглах эрхийг олгодог байсан. Үүнээс улбаалан газрын наймаа дэлгэрсэн гэхэд буруудахгүй. Ийм алдааг дахин давталгүйгээр шинэ дэд төвүүд болон дагуул хотуудын төлөвлөлт дээр төсөл хэлбэрээр зарахаар төлөвлөж байна.

Өөрөөр хэлбэл “Уг байршилд танай компани битүү цэнгэлдэх хүрээлэн барьж чадах уу? Бид татварын болон татварын бус дэмжлэг үзүүлнэ. Танай компани тэдэн оноос эхлэн татварын төлбөрөө төлж эхэлнэ. Энэ хугацаанд барилга, байгууламжаа ашиглалтад оруулж чадахгүй бол төлөх ёстой байсан татвараа төлнө шүү” гэх мэтээр газрыг төсөл байдлаар хуваарилна. Ингэж зөв голдиролд орохгүй бол эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүс газрыг их хэмжээгээр нь авчхаад төсөл хэрэгжүүлэхгүй, ашиглахгүй, дараад үлддэг. Ингээд газраа хэдэн сая доллароор зарна гээд өндөр үнэлгээ хэлээд сууж байна. Үүнийг цэгцлэх зорилгоор газрын цахим дуудлага худалдаа болон газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төсөвт нөхөн төвлөрүүлэхээр төсвийн тодотголд тусгасан гэв.

зураг

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Өмнөх мэдээ

“BCH Гарьд” багийн Б.Болдбаатарыг 100,000 төгрөгөөр торгов

Дараагийн мэдээ

“Тавантолгой төмөр зам” компанийн халагдсан ажилчдыг хориглосон газарт архидан согтуурсан хэмээн ₮25,000-аар торгожээ

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

“Тавантолгой төмөр зам” компанийн халагдсан ажилчдыг хориглосон газарт архидан согтуурсан хэмээн ₮25,000-аар торгожээ

Т.Баярхүү: Хүндрэлтэй айл өрхүүд рүү хугацаат цэргийн албан хаагчдыг дайчлах асуудал яригдаагүй

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    48 хуваалцсан
    Хуваалцах 19 Жиргэх 12

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.