Эрчим хүчний системийн 2024.02.18-ны өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1443 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 132 МВт-аар, импорт 85 МВт-аар тус тус өссөн талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ. Аж ахуйн нэгж байгууллагууд эрчим хүчний зардлаа багасгахын тулд ажилтнууддаа эрчим хүч хэмнэх дадал хэвшил суулгах ажлыг зохион байгуулах, уралдаан зарлах, урамшууллын системийг бий болгох ажлыг зохион байгуулах хэрэгтэй байгаа тус газраас анхааруулав. Цаашид оргил ачаалал нэмэгдсэн үед зарим газар эрчим хүчний хязгаарлалт хийхээс аргагүй нөхцөл байдал үүсээд буйг албаныхан тайлбарлаж байна. Тиймээс аль болох эрчим хүчээ хэмнэхийг иргэдэд уриалж буй юм.