Монгол Эм Импекс /МЭИК/-ийн жолооч Б.Шаравсамбуу байгууллагынхаа 100 жилийн ойгоор Эрүүл мэндийн салбарын анхны гавьяат тээвэрчин боллоо. Хүн ардынхаа төлөө тасралтгүй 40 жил ажиллахдаа уламжлалт эм, эмийн ургамлын хайгуул судалдаанаас эхлээд орон нутагт хүн ардынхаа эрүүл мэндийн үйлчилгээнд зориулан эм тээвэрлэж байгаа эм тээврийн үйлчилгээний ууган ажилтан билээ.
Батнасан овогтой Шаравсамбуу нь 1960 онд Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт төрсөн. 1977 онд аймгийн 1-р арван жилийн сургуулийг, 1979 онд авто машины жолооны сургуулийг тус тус төгссөн. Б.Шаравсамбуу нь 1983 онд Монгол Эм Импекс Концерн /МЭИК/-д 40 дэхь жилдээ тууштай, үр бүтээлтэй, баг хамт олноо манлайлан ажиллаж байна.
Монгол улсын 21 аймгийн бүх сумдуудаар эм бараагаа тээвэрлэж хүргэх, НҮБ-ийн ХАС, ХС-тай хамтарсан төслийн тусламжийн эм барааг аймаг сумдуудаар тээвэрлэж эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэхэд цаг хугацаатай уралдаж ажиллах болон тусгайх нөхцөл шаардсан хариуцлагатай ажлыг цаг ямагт ухамсарлаж, тээвэрлэлтийн үеийн найвдартай байдлыг хангаж ирсэн.
Өвлийн хүйтэн, зуны халуун, өдөр шөнө аль ч цаг үед эм бараагаа ачаад явдаг бөгөөд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байдагт нь үргэж бахархаж явдаг манай тэргүүний, итгэл даах, халамжлан хүмүүжүүлэгч ахмад ажилтан юм.