УИХ-ын гишүүн Г.Дамдинням өнөөдөр УИХ-ын БШУ-ны байнгын хорооны хуралдаанаар дараах үгийг хэлжээ.
-Манай БШУ сайд ах маань олон сонгогдож нөлөөтэй болсон байж болно! Гэхдээ хэлэх ам, хийх үйлдэл зөрөөд баймааргүй байна!
Монголын боловсролын салбарт өнөөдөр “ЁС ЗҮЙН” хариуцлага хүлээх нэг ч хүн үгүй, тийм эрх зүйн орчин байхгүй гэсэн албан бичиг сайдаас нь албан ёсоор хүлээж аваад гайхах, бухимдах зэрэгцэж байна.
Багш, ажилчид, удирдах албан тушаалтнуудыг хууль бусаар дарамталж, ажил албан тушаалд очих үйлдэл хийдэг бусармаг хүмүүсийг манай БШУ яам улам урамшуулан тэтгэж, түүнээ өмгөөлсөн бичиг албан ёсоор сайдаас нь ирдэг болжээ.
Төрийн албаны сахилга хариуцлагын тухай хууль батлагдаад олон тогтоол, тушаал гарсан. Боловсролын хуулиуд ч шинэчлэгдэж батлагдсан. Яагаад хууль мөрдөхгүй байна? Яагаад хууль мөрдүүлэх ажил хийе гэхээр УИХ-ын байнгын хороог дарамталж, ажил хийлгэхгүй байна вэ Л. Энх-Амгалан сайд аа.
Мөрөөрөө ажлаа хийгээд ардын хүүхдийн төлөө зүтгэж байгаа олон мянган багш, ажилтнуудын араар нуугдаж асуудлыг хувийн асуудал мэтээр мушгин гүтгэж бултах гэвэл бүтэхгүй шүү гэдгийг сайт танд анхааруулъя.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан түүний үгийг үгүйсгэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, хууль хэрэгжихгүй бол бид хэчнээн сайхан хууль батлаад нэмэргүй. Үүний нэг илрэл нь Баян-Өлгий аймагт суулт зарласан багшийн жишээ юм. Салбарын хууль тогтоомжийг дагалдан гарах журмуудыг батлах ёстой. Боловсролын чанарыг сайжруулах, ёс зүйгүй хүмүүст хариуцлага тооцох, үүссэн асуудалд анхаараач гэхээр манай журам батлагдаагүй байна гэсэн хариу ирүүлэх юм. Улс орны асуудлыг хувийн асуудал мэт үзэж, ярих юм. Журам батлагдаагүй байна гээд хүнд хариуцлага тооцож чадахгүй бол шившиг хэмээн шүүмжиллээ.