• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 8 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Яам, хүчний байгууллагуудын дэргэд таван Спортын хороо, дөрвөн Дуу, бүжгийн чуулга байна

2024-02-21
Спорт
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Яам, хүчний байгууллагуудын дэргэд спортын хороо, дуу бүжгийн чуулгууд байх шаардлагатай юу?

Соёлын яам, спортын асуудал хариуцсан газар байсаар байхад манайд байгууллагууд дэргэдээ чуулгатай, хүчний байгууллагууд нь спорт хороотой явж ирсэн.

Тэгвэл энэ зөв тогтолцоо юу, үнэхээр байх шаардлагатай юу?

Өнөөдрийн байдлаарх яам, Засгийн газрын харьяа агентлагуудын дэргэдэх спорт хороо, дуу бүжгийн чуулгуудыг түүж харлаа. Ийнхүү харвал дөрвөн дуу бүжгийн чуулга, таван спортын хороо байна.

ЯАМ, АГЕНТЛАГ, ГАЗАР ЧУУЛГА СПОРТ ХОРОО
Батлан хамгаалах яам Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга “Алдар” спорт хороо
Цагдаагийн ерөнхий газар “Сүлд” чуулга “Хүч” спорт хороо
Хил хамгаалах ерөнхий газар Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга “Хилчин” спорт хороо
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар “Соёмбо” чуулга “Сүлд” биеийн тамир спортын хороо
Онцгой байдлын ерөнхий газар – “Аврагч” биеийн тамир, спортын хороо
Зэвсэгт хvчний жанжин штаб  Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим

Байгууллагуудын дэргэдэх спортын хороод анх байгуулагдахдаа тухайн газрын үндсэн ажилчид бэлтгэл сургуулилалт хийх зориулалттай байв. Гэхдээ энэ байдал өөрчлөгдөж үндсэн ажилчдаас гадна тамирчид харьяалагдаж, орон тоонд нь багтах болсон.

Гэсэн мөртлөө дээр хүснэгтэд үзүүлсэнчлэн спорт хороо, чуулгууд нь харьяа байгууллагуудынхаа үндсэн чиг үүрэгт хамаардаггүй.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр энэ асуудал нэг удаа хөндөгдөж байв.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.8-д үндсэн чиг үүрэгт хамаарахаас бусад тохиолдолд спорт, урлагийн арга хэмжээ, баг, тамирчин, урлаг соёлын хамтлаг, дуучин ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хөдөлмөрийн дотоод журам заагаагүй хандив, тусламж, дэмжлэг өгөхийг төрийн байгууллагуудад хориглоно гэх нэмэлт заалт орохоор яригдаж байсан.

Тодруулбал Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Ганбат “Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга, Сүлд чуулгын харьяалал Соёлын яамд очно. Спорт хороодын хувьд чиг үүргийн хүрээн дэх бэлтгэл сургуулалт нь үлдэж, тамирчид нь Биеийн тамир, спортын үндэсний хороо руу шилжих нэгтгэл, зохион байгуулалтын арга хэмжээ авна.

Цагдаагийн Ерөнхий газар, Батлан хамгаалах яамны дэргэдэх спортын хороодын анх тусгай хүчний байгууллагуудын бэлтгэл хийх зориулалттай байгуулагдсан байсан. Үндсэн ажилтан нь биш бол бусад тамирчид бэлтгэл хийх нь буруу. Үндсэн орон тоон дээр нь тамирчид орж ажиллаад байдаг. Тэр тамирчид цагдаагийн харуул хамгаалалтад гардаг уу үгүй юу гэдэг бас асуудал.

Мөн Соёлын яам гэж байгуулчхаад эдгээр байгууллагуудын дэргэд чуулга байлгах нь зөв үү, буруу юу гэх асуудлыг тавьж байна. Нэгтгэн зохион байгуулах асуудлыг 2023 оны төсөв дээр авч үзэж, шийднэ” гэж хэлсэн.

Ийм байх нь ямар асуудал үүсгэж байна вэ гэвэл тухайн байгууллагын чиг үүрэгт хамаарахгүй нэг том бүтэц орон тоо үүсгэж, цалин хангамж авч байна. Гэвч тухайлбал спорт хорооны тамирчид харуулд гарч, үүрэг хүлээдэггүй нь шударга бус юм.

Зүй нь чуулга Соёлын яаманд, спорт хороо нь Биеийн тамир, спортын үндэсний хороондоо хамаарч, харин ажилчид нь сургуулилалтаа хийх нь зарчмын хувьд зөв юм. Тиймээс цаашид үүнийг цэгцлэх цаг болжээ.

ВИДЕО: 

Өмнөх мэдээ

Чилийн эрх баригчид 1973 онд нас барсан Нобелийн шагналт яруу найрагч Пабло Нерудагийн хэргийг дахин шалгаж эхэллээ

Дараагийн мэдээ

Навальныйн ээж Путинээс хүүгийнхээ шарилыг нэхэв

ХолбоотойМэдээ

Спорт

Засмал замын дугуйн улирлын нээлтийн тэмцээн боллоо

2025-04-16
Спорт

Г.Анхбаяр: Айлын эрх хүүхэд байсан намайг дугуйн спорт эр зориг, тэсвэр хатуужилтай эр хүн болгосон

2025-02-27
Онцлох мэдээ

Холбоодын нэгдсэн УАШТ-ийг 1XBet Charity fund ивээн тэтгэж оролцож бай

2025-01-16
Дараагийн мэдээ

Навальныйн ээж Путинээс хүүгийнхээ шарилыг нэхэв

Олон улсын ЭХ ХЭЛНИЙ өдөр тохиож байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    43 хуваалцсан
    Хуваалцах 17 Жиргэх 11

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.