100 жилийн туршлагатай Япон улсын Сүзүки Мотор корпорац нь алдарт Жимни автомашины загвараа анх удаа 5 хаалгатай болгон шинэчилсэн ба Бридж Моторс ХХК нь Монголын зах зээлд худалдаалахаар 1-р сарын 11-ний өдөр Сүзүки засварын төв дээр албан ёсны нээлтээ хийлээ.
Монголын ууган компаниудын нэг болох Бридж корпораци нь Япон улсын Сүзүки мотор корпорацийн Сүзүки брэндийн автомашины Монгол улс дахь албан ёсны дистрибьютороор 24 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Сүзүки мотор корпорацын үйлдвэрлэдэг Жимни загвар нь 1970 онд анх зохион бүтээгдсэн, 53 жилийн түүхтэй автомашин билээ. Уг автомашин нь 4 дугуйн хөтлөгчтэй тул цас, шавар, ус, хад чулуу зэрэг бартаат замыг туулах онцгой чадвартай, ашиглалтын зардлын хувьд том оврын, тансаг жийп автомашинаас 3-4 дахин бага, хамгийн авсаархан хийцтэй, бат бөхийн тухайд бол өрсөлдөх чадвар хамгийн өндөр зэрэг онцлог чанаруудаараа дэлхийн зах зээл бусад машинуудаас ялгардаг цорын ганц автомашин юм.
2018 онд 4-р үеийн Жимниг олон улсын зах зээл дээр танилцуулан худалдаанд гаргаснаар эрэлтийн тэсрэлтийг үүсгэж өнөөгийн байдлаар ч дэлхийн зах зээл өндөр эрэлттэй борлуулагдаж байна. “Бартаат замын баатар, Бодит хэмнэлтийн гайхамшиг” гэгддэг Сүзүки ЖИМНИ автомашин нь “Хот, хөдөөгийн хосолмол хэрэглээ”-г бүрэн хангаж чаддаг давуу талтай тул Монголын худалдан авагчид дунд ч гэсэн өндрөөр үнэлэгдэж байгаа билээ.
Харин энэ удаад дэлхий дахины олон сая хэрэглэгчдийн хүсэлтэд нийцүүлэн, Сүзүки Мотор корпораци нь Жимнигийн загвараа анх удаа 5 хаалгатай болгон шинэчилсэн ба 1-р сарын 11-ний өдөр ийнхүү Монгол улсын зах зээлд анхлан танилцуулсан байна.
5 хаалгатай Жимни загвар нь 3 хаалгатай жимнигийн загварын онцлог, давуу талуудыг бүрэн өвлөсний дээр хэд хэдэн шинэчлэл хийгдсэн байна.
- 34 см-ээр урт болсны дээр амортизатор, мөн пүршнүүдийн чанар сайжирч доргилт донсолгоо багасаж, явдал нь зөөлөрсөн.
- Арын суудал сайжирч хол замд явахад ч тухтай болсон.
- Багаажны зай өмнөх загвараас 2 дахин нэмэгдсэн.
- Кроп сайжирч илүү хүчтэй болсон.
- Олон шинэ тоноглолууд нэмэгдсэн (ухрах камер, том хөгжим, 4 булангийн мэдрэгч, эвхэгддэг толь, их гэрлийн тохиргоо зэрэг)
Дэлхийн аль ч улсад нийт иргэдийнх нь дийлэнх хувийг дундаж орлоготой иргэд бүрдүүлж байвал тус улсыг чинээлэг улс гэдэг. Иймээс улс, орнууд дундаж орлоготой иргэдийг дэмжих бодлогод онцгой анхаардаг. Түүнчлэн Сүзүки корпорац нь дундаж орлоготой иргэд, гэр бүлийг зорилтот зах зээл болгож, тэдний хэрэглээнд илүү нийцүүлэх зорилгоор 5 хаалгатай Жимни-г үйлдвэрлэсэн байна. 5 хаалгатай жимни нь өөрийн ангилал дотроо үнийн хувьд харьцангуй хямд үнэтэй машинд тооцогдож байгаа юм байна.
Алдарт Сүзүки корпорацийн дундаж орлоготой иргэд, гэр бүлд зориулан бүтээсэн энэхүү 5 хаалгатай ЖИМНИ автомашин нь Монголын хэрэглэгчдийн “Хот, хөдөөгийн хосолмол хэрэглээ”-г бүрэн хангаж чадах автомашин болсон хэмээн тэд тайлбарлаж байлаа.