Үндэсний номын сангийн шинэ барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон талаар Соёлын яамнаас мэдээллээ.
10,000 метр квадрат талбайтай, 11 давхар тус шинэ номын сангийн барилгыг “Энхтөгс тэмүүлэл” ХХК 5 тэрбум 538 сая төгрөгөөр барьж гүйцэтгэсэн байна.
Уг шинэ номын сан 16 уншлагын танхимтай бөгөөд 530 хүнд зэрэг үйлчлэх боломжтой аж. Мөн тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан уншлагын танхим, цахилгаан шат зэрэг тохижилтыг хийжээ.