• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 7 | Бямба
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

“Үндэсний эвсэл” Ирландад ХАА, барилгын салбарт хамтран ажиллах туршлага судлав

2024-02-15
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр хоёрдугаар сарын 13-ны өдөр Бүгд найрамдах Ирланд улсын Засгийн газрын гишүүдтэй уулзаж, хөдөө аж ахуй, барилга болон бусад салбарт хэрэгжүүлж буй бодлогоос туршлага судаллаа. 

Уулзалтаар Бизнес, үйлдвэрлэлийн сайд Саймон Ковени, Үйлдвэрлэл, худалдаа, хөдөлмөр эрхлэлтийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Деклан Хьюз нар бизнес эрхлэгчдийг дэмжих, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр Ирланд улсын хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, туршлагыг танилцуулсан байна. Мөн Сангийн дэд сайд Женнифер Кэрролл МакНилтай татварын орчин, бизнес эрхлэгчдийг дэмжсэн бодлогын талаар саналаа хуваалцжээ.  

ЗАСГИЙН ГАЗАР ӨӨРӨӨ ОРОН СУУЦ БАРИХ БУС ГАЗРЫН МЕНЕЖМЕНТИЙГ ЗӨВ ХИЙХ ЁСТОЙ 

Уулзалтаар гэр хорооллыг орон сууцжуулахад төр болон бизнес эрхлэгчид хэрхэн үр ашигтай хамтран ажиллах талаар Ирландын Орон сууцны агентлагийн гүйцэтгэх захирал Боб Жордан туршлагаа хуваалцсан. Тодруулбал, Засгийн газар нь өөрөө орон сууц барьж зарах, барилгын салбарын үйл ажиллагаанд хэт оролцохоос илүүтэйгээр барилгын компаниудын орон сууц барих сонирхлыг төрүүлэх, түүнд чиглэсэн бодлого, хууль эрх зүйн орчин бүрдүүлж, татвар, дэмжлэгийг зохицуулах нь чухал. Мөн иргэдээ орон сууцжуулах ажилд газрын менежмент өндөр ач холбогдолтой гэдгийг онцлов. Газрын менежментийг иргэнд ээлтэй, стандартын шаардлага хангасан байдлаар зохион байгуулж, аж ахуй нэгжүүдэд эдийн засгийн үр ашигтайгаар төлөвлөх нь орон сууцжуулах хөтөлбөрийн гол хэсэг гэдгийг хэллээ. Энэ хүрээнд цаашид Ирландын Орон сууцны агентлагтай хамтын ажиллагааг хэрэгжүүлэх боломжтойг дурджээ.  

ИРЛАНДАД ХАА-Н МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ СУРГАХ БОЛОМЖТОЙ 

Түүнчлэн уулзалтаар яригдсан гол асуудал нь хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа юм. Ирланд улс нь Европ төдийгүй дэлхийн зах зээлд махны экспортоор эхний тавд ордог. Тус улс махны экспортоо жил ирэх тусам нэмж буй бөгөөд махны салбарын нийт экспорт 2021 онд 3.9 тэрбум, 2022 онд 4.1 тэрбум, 2023 онд 4.2 тэрбум евро болж, тогтмол өссөөр байна. Манай улс 2023 оны 12 дугаар сард Ирланд улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Тэгвэл энэхүү уулзалтаар Ирландын Хөдөө аж ахуй, хүнс, тэнгисийн дэд сайд Мартин Хейдон уг санамж бичигт тусгасан  үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, харилцан туршлага судлах, мэргэжилтнүүдийг сургах боломжтойгоо илэрхийлсэн байна.  

Энэ хүрээнд “University College Dublin” их сургуулийн Хөдөө аж ахуй, хүнсний тэнхимийн төлөөллүүдтэй уулзаж, Ирланд улсын хөдөө аж ахуйн стратеги, туршлагаас суралцаж, Монгол Улсын хөдөө аж ахуйн бодлогыг тодорхойлох хүрээнд холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн багийг Ирландад илгээх боломжийн талаар ярилцлаа.  

Мөн Ирландын шилдэг их сургууль “Тринити коллеж”-ийн харьяа Инновацын төвийн төлөөллүүд уулзалтад оролцохдоо их сургуулиуд бизнесийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажилладаг, судалгааны ажлаа хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулдаг тухай сайн туршлагаа хуваалцжээ.  

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярын Ирланд улс дахь томилолт үргэлжилж буй бөгөөд Ирландын парламентын гишүүдийн төлөөлөлтэй уулзаж байна.  

IMG_9461
Ковер зураг
Сайдын уулзалт
Тринити коллеж
IMG_9461
Ковер зураг
Сайдын уулзалт
Тринити коллеж
Өмнөх мэдээ

АНУ, Канадын хотуудад болсон хүчтэй цасан шуурганы улмаас нэг хүн амь үрэгджээ

Дараагийн мэдээ

М.Бадарчийн шүүх хурал энэ сард болно

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

М.Бадарчийн шүүх хурал энэ сард болно

Оросын "Цезарь Куников" хөлөг Крымийн ойролцоо живжээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    42 хуваалцсан
    Хуваалцах 17 Жиргэх 11

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.