Нэгэн цагт Хойд Солонгосын дүрвэгсдэд тусалдаг баатар хэмээн өргөмжлөгдөж байсан пастор Чун Ги Вон насанд хүрээгүй хүүхдүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр таван жилийн ял авлаа. Тэрбээр 2016-2023 оны хооронд Хойд Солонгосоос дүрвэж ирсэн зургаан өсвөр насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж Сөүлийн цагдаагийн алба мэдээлэв. Чун Ги Вон сургуулийн захирал байх үедээ өөрийн давамгай байдлыг ашиглан өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн дарамт үзүүлж, эрхийг нь зүй бусаар хөндсөн тул өнгөрсөн есдүгээр сард баривчлан мөрдлөг явуулсан байна.
Тэрбээр шоронд байх хугацаандаа хүчирхийлэлтэй холбоотой 80 цагийн эмчилгээнд явах бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудийн холбоонд ажиллах эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлана.
Чун Ги Вон дүрвэгсдэд аюулгүй байдлыг хангах мөн бэлгийн мөлжлөгийн хохирогчдод тусалдаг нийгэмлэгийн гишүүн байжээ. Чун Ги Вонтой хамтран ажилладаг байсан пастор, сайн дурын ажилтангууд нууц хонгилоор дамжин Хойд Солонгос, Хятадаас ирэх дүрвэгсдэд тусалдаг байсан. Гэвч мөрдөн шалгах явцын дараа хамтрагчид нь Чун Ги Воны талаар мэдээлэл өгөх боломжгүй гэжээ.
Эх сурвалж: CNN