Цас орсонтой холбоотойгоор нийслэлийн хэмжээнд шөнийн 04:00 цагаас эхлэн тохижилт, үйлчилгээний байгууллагууд хариуцсан гудамж, зам талбайн цасыг цэвэрлэж, давс, бодис цацан ажилласан байна.
Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас мөсийг тухайн аж ахуйн нэгж цэвэрлэх үүрэгтэй байдаг.
Иймд аж ахуйн нэгж, байгууллагууд ойролцоох 50 метрийн талбайг цэвэрлэж, цас мөсийг нь арилгахыг уриалав.