• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 15 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Аваргуудын лиг аюулд орлоо

2023-12-22
Спорт
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Нэг хэсэг шуугиан тарьж, удалгүй нам дарагдсан Европын супер лигийн яриа эргэн сэргэлээ. 2021 онд Европын хөлбөмбөгийн топ 12 баг нийлэн супер лиг зохион байгуулах талаарх яриа гарсан. Гэвч олон улсын хөлбөмбөгийн холбоо/FIFA/, Европын хөлбөмбөгийн холбоо/UEFA/, улсуудын дотоодын лиг, хөгжөөн дэмжигчдийн эсэргүүцэл, хоригтой нүүр тулж, улмаар энэ санаа бүтэлгүйтсэн.Тэгвэл өчигдөр/2023.12.21/ Европын холбооны шүүхээс FIFA, UEFA-ийг клуб, тамирчдыг сүрдүүлж, шийтгэл оногдуулж, хоригт оруулна гэж эрх мэдэл, давуу байдлаа урвуулан ашигласан гэж үзжээ. Ийнхүү Европын супер лиг үүсэх яриа дахин гарав.

ӨЧИГДӨР ЮУ БОЛСОН БЭ?

Люксембург дахь Европын холбооны шүүхээс FIFA, UEFA-ийг супер лигийн клубууд болон тэдний тоглогчдод шийтгэл оногдуулж, томоохон тэмцээнүүдээс хасна гэж сүрдүүлэн давуу байдлаа урвуулан ашигласан гэж мэдэгджээ. Испанийн Барселона, Реал Мадрид багууд сүүлийн хоёр жилийн хугацаанд UEFA, FIFA-ийн эсрэг зарга үүсгэж, эцэст нь ялалт байгууллаа. Супер лигийг зохион байгуулах саналыг анх гаргасан “A22 Sports Management” компанийн гүйцэтгэх захирал Бернд Рейхарт шүүхийн мэдэгдлийн дараа ярихдаа “UEFA-гийн монополь байдал дууслаа. Хөлбөмбөг эрх чөлөөтэй боллоо. Одоо клубууд заналхийлэлд өртөж, шийтгэл хүлээхгүй. Тэд ирээдүйгээ өөрсдөө шийдэх эрхтэй боллоо” гэжээ. 

Холбооны шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой бөгөөд давж заалдах эрхгүй гэв.

 СУПЕР ЛИГ ГЭЖ ЮУ ВЭ?

Европын супер лиг бол долоо хоногийн ажлын өдрүүдээр тоглолтууд нь болох одоогийн УЕФА Аваргуудын лиг, Европа лигийн дэвшилтэт хувилбар гэж ойлгож болно. Улирал бүрийн эцэст тааруу амжилттай багууд нь хасагдаж, шинэ багууд тэднийг орлоно. Мөн бүх тоглолт нь үзэгчдэд цэнхэр дэлгэцээр үнэгүй хүрнэ. Нийт 64 баг гурван дивизонд өрсөлдөх бөгөөд эхний хоёр дивизонд 16 баг, гуравдугаар дивизонд 32 баг багтаж, улирал бүр амжилтаасаа шалтгаалан дэвшиж, доош унана. Мөн эмэгтэйчүүдийн лиг байх бөгөөд 32 баг хоёр дивизонд өрсөлдөнө.

Одоогийн УЕФА Аваргуудын лиг, Европа лигээс ялгарах гол онцлог нь шагналын сан, зохион байгуулах журам нь юм.

Супер лигийн зүгээс арван зарчмыг боловсруулсан. Тус зарчимд,

  • Байнгын гишүүдгүй, олон дивизонтой, нэр хүндтэй тэмцээн байна
  • Клубууд дотоодын лигүүдддээ тууштай оролцоно
  • Тогтвортой, үл тасалдах нөөцөөр өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ
  • Тамирчдын эрүүл мэндэд онцгой анхаарна
  • Санхүүгийн тогтвортой байдлын дүрмийг сайтар мөрдөж, ил тод байна
  • Дэлхийн шилдэг хөлбөмбөгийн тэмцээнийг бүрдүүлнэ
  • Хөгжөөн дэмжигчдэд онцгой анхаарал хандуулна
  • Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг эрэгтэйчүүдийн лигтэй зэрэгцүүлэн хамтад нь хөгжүүлж, санхүүжүүлнэ.
  • Эв нэгдлийг эрхэмлэнэ
  • Европын холбооны хууль тогтоомж, үнэт зүйлсийг хүндэтгэнэ

2021 ОНД ЮУ ТОХИОЛДОВ?

2021 оны дөрөвдүгээр сард гэнэт л Европын супер лигийн яриа хүчтэй гарч, удалгүй хөгжөөн дэмжигчдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Мөн топ тамирчид ч супер лигийг бүтэхгүй санаа гэдгийг дурдаж, оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Угтаа анхны 12 гишүүнд нь Арсенал, Челси, Ливерпүүл, Манчестер Сити, Манчестер Юнайтед, Тоттенхэм, АС Милан, Интер Милан, Ювентус, Атлетико Мадрид, Барселона, Реал Мадрид багууд байсан юм. Хатуухан шүүмжлэлийн дараа Премьер лигийн багууд саналаас нь татгалзаж, улмаар Барселона, Реал Мадрид, Ювентус гэсэн гурван баг л үлдэв.

Тухайн үед Байерн Мюнхен, Боруссиа Дортмунд багуудын ерөнхийлөгч нар Европын Супер лигийг эсэргүүцэж, одоогийн УЕФА Аваргуудын лигийн зохион байгуулалтыг дэмжиж буйгаар илэрхийлсэн аж.

Мезүт Өзил, Андер Херрара, Лукас Подолски, Луис Фигу, Уэйн Руни, Рио Фердинанд, Гари Невилл тэргүүтэй хөлбөмбөгийн тамирчид өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, Супер лигийг эсэргүүцэж буйгаа зарлав. Тэдний дундаас Мезүт Өзил “Хүүхдүүд дэлхийн аварга, аваргуудын лигт түрүүлэхийг л мөрөөдөж, том болдог. Тэрнээс биш ямар нэгэн Супер лигт биш. Том тоглолтууд жилдээ нэг, эсвэл хоёр удаа болвол таатай. Долоо хоног бүр биш шүү. Хөлбөмбөгийн фэнүүд энэ шийдвэрийг ойлгоход хэцүү байгаа байх” гэжээ.

ЦААШИД ЮУ БОЛОХ ВЭ?

Одоо нэгэнт Европын холбооны шүүх супер лигийг дэмжсэн учир “A22” компанийн зүгээс дахин клубуудыг ятгах ажилдаа орно. Тэдэнд хамгийн чухал нь мөнгө байна. Одоо үед санхүүгийн дарамтанд ороогүй, өр төлбөргүй томоохон клуб тун цөөхөн бий. Бүгд л ашиг л харж байгаа. Супер лигийн урилгыг хүлээн авсныхаа төлөө баг тус бүр 425 сая ам.доллар хүртэнэ. Гэтэл одоогоор Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн том тэмцээн гэгдэх УЕФА Аваргуудын лигт түрүүлсэн баг 100 сая гаруй ам.долларын шагнал авч байна. Хэрэв Европын Супер лиг албан ёсоор хуваариа гаргаад, оролцох багуудаа бүрэн зарлавал УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбоо хамгийн том хохирол амсана. Учир нь УЕФА Аваргуудын лиг хэмээх тус холбооны хамгийн том тэмцээн үнэгүйдэж эхэлнэ. Аваргуудын лигийг чимж, ивээн тэтгэгч, үзэгчдийг татаж, холбоонд нь мөнгө оруулж ирдэг байсан топ 12 баг яваад өгнө.

Үүнээс гадна Премьер лиг, Ла лиг зэрэг дотоодын лигүүдийн телевиз, стриймин үйлчилгээнүүдээс олдог мөнгөн дүн тодорхой хэмжээгээр багасна. Дэлхийн томоохон телевиз, стриймин үйлчилгээнүүд Европын Супер лиг рүү хошуурцгааж, дотоодын лигүүдийн үнэлгээг унагаах эрсдэлтэй гэж аналистууд үзэж байна.

Лигүүд телевизийн шууд дамжуулалтын гэрээнээс л гол хөрөнгөө татдаг. Гэтэл гэрээний үнэлгээ нь буурвал лигийнхээ багуудад өгдөг шагналын мөнгө нь багасна. Үүнийгээ дагаад багууд ч санхүүгийн алдагдалд орж, дампуурах нь дампуурч, тогтвортой амжилт үзүүлэхээ больж, сайн тамирчид, дасгалжуулагчдаа баячуудад алдаж эхэлнэ.

Өмнөх мэдээ

ЦАГ АГААР: Цаашдаа хүйтний эрч суларна

Дараагийн мэдээ

“Баавгай болохсон” кино “Алтан алим” хүртжээ

ХолбоотойМэдээ

Спорт

Засмал замын дугуйн улирлын нээлтийн тэмцээн боллоо

2025-04-16
Спорт

Г.Анхбаяр: Айлын эрх хүүхэд байсан намайг дугуйн спорт эр зориг, тэсвэр хатуужилтай эр хүн болгосон

2025-02-27
Онцлох мэдээ

Холбоодын нэгдсэн УАШТ-ийг 1XBet Charity fund ивээн тэтгэж оролцож бай

2025-01-16
Дараагийн мэдээ

"Баавгай болохсон" кино "Алтан алим" хүртжээ

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Өнөөдрийн сонсголын “гол дүр“ Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар, Б.Жавхлан, Б.Чойжилсүрэн нарын ГЭРЧҮҮД

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    31 хуваалцсан
    Хуваалцах 12 Жиргэх 8
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.