• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 15 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

АЖИЛЧИД: “Оюу толгой” ХХК цалин хассан талаараа тайлбар хийгээгүй тул шаардлага хүргүүллээ

2024-03-28
Эдийн засаг
A A
0
10
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

“Оюу толгой” компани үндсэн ажилтнуудынхаа цалинг нийтээр нь бууруулсан талаар “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Тус компанийн зүгээс цалин хассан асуудлаар тайлбар өгөхдөө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын нэмэлт”-ийг хэрэгжүүлэх хүрээнд ажилчдын ажиллах хугацааг багасгасан ч үндсэн цалингийн хэмжээ өөрчлөгдөөгүй гэж тайлбарласан билээ.

Тэгвэл компанийн ажилчдын хувьд өөр бодолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Энэ талаар ажилчдын төлөөлөл “Өнгөрсөн сараас “Оюу Толгой” компани үндсэн ажилчдынхаа цалинг бууруулсан. Энэ хугацаанд үйлдвэрчний эвлэл маань бидний төлөө ажилласангүй. Тиймээс энэ хэвлэлийн бага хуралд тус компанийн үндсэн ажилчид бүхий л газраас ирж оролцож байна.

Ажил олгогч “Оюу толгой” ХХК нь цалин хөлс бууруулахдаа үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдэлгүйгээр бие даан шийдвэр гаргаж, хамтын хэлэлцээрийн заалтыг ноцтой зөрчсөн.

Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлд цалин хөлс гэдэг хэсэгт таван зүйлийг тусгадаг. Үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, ээлжийн амралт гэсэн таван зүйлээр цалинждаг.

Эдгээрээс цаашид үндсэн цалин гэсэн зохицуулалтаар явах болсон. Хүн болгонтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээнийхээ гол нөхцөлийг зөрчиж байна. Зөвхөн үндсэн цалингаар бид нар ажиллаж чадахгүй. Нэмэлт цагийн мөнгө, шөнийн ээлжийн нэмэгдлийг огт дурдаагүй.

Компанийн зүгээс энэ бүгдийг тооцож үзээд өмнөх цалингаас 25 хувь буурсан гэж танилцуулж байгаа ч бид нарын тооцоолсноор 50-60 хувь буурсан.

Цаашид бидний цалин ямар байх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй. Үйлдвэрчний эвлэл маань уг асуудлыг шийдэж өгөхгүй хойшлуулаад яваад байгаа тул ажилчид бид өөрсдөө сэтгүүлчдэд хандахаар шийдсэн.

Тиймээс “Оюу Толгой” компанийг хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, нэмэлт цалин хөлсийг хуулийн дагуу олгож өгөхийг шаардаж байна.

Компанийн зүгээс маш олон ажилчдыг хохироосон шийдвэр гаргах болсон талаараа огт тайлбар хийгээгүй. Энэ талаар ажилчидтайгаа ярилцаагүй гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 107, 108, 109 дүгээр зүйлийн нэмэлт хөлсний зохицуулалт, 118, 118.1 дүгээр хэсгийг ноцтой зөрчиж байна. Манай компани хөдөлмөрийн харилцааг зохицуулах төлөвлөгөө гэж дотоодод баталсан журамтай. Үүндээ Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн болон олон улсын зүйл заалтуудыг дагаж мөрдөнө гэж заасан байдаг ч үүнийгээ биелүүлдэггүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн заалтуудыг манай компани ерөөсөө авч хэлэлцээгүй. Харин ажилчдаа дорд үзсэн арга хэмжээ авсанд бид гомдолтой байна.

Цалин хасах болсон шалтгаанаа компанийн удирдлагууд алдагдалтай ажилласан гэж тайлбарлаад буй. Гэтэл бидний олж мэдсэн мэдээллээр компани зорилгоо давуулан биелүүлсэн. Монгол банкны сайтаар ороод “Оюу Толгой” компанийн ашиг, орлогын мэдээллээс харахад л цалин хасах хэмжээний алдагдалтай ажилласан зүйл ажиглагдаагүй.

Цар тахлын үед ашиг орлого багассан тул 49А журмыг баталсан байдаг. Тэр үед нийтээрээ хүнд нөхцөлд байсан тул ийм шийдвэрийг хүлээж авахаас өөр арга байгаагүй. Гэтэл бүх юм эргээд энгийн байдалдаа орчхоод байхад зөвхөн дээрх журмын дагуу цалин олгоно гэж тулган шаардаад байгаа нь хууль бус үйлдэл юм. Тиймээс маргааш 15:00 цагт бидэнд бичгээр хариу тайлбар өгөхийг шаардаж байна” гэж ярьсан юм.

Өмнөх мэдээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Дараагийн мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

ХолбоотойМэдээ

Эдийн засаг

Монголбанкны Ерөнхийлөгч Боаогийн эдийн засгийн чуулганд оролцлоо

2024-04-03
Эдийн засаг

“Уурхайн үнийг чөлөөлөхгүй бол ирэх өвөл Монгол Улс гал алдана”

2024-04-02
Эдийн засаг

Б.Мөнхдэлгэр: Хувьцаа, бонд барьцаалсан зээлийн үйлчилгээг анх удаа үзүүлж эхэллээ

2024-04-01
Дараагийн мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны ХУВААРЬ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    31 хуваалцсан
    Хуваалцах 12 Жиргэх 8
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.