• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 17 | Бямба
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Архидалттай тэмцэхэд 7.9 тэрбум төгрөг зарцуулна

2024-01-24
Нийгэм
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Олон нийтийн цахим хуудаст архи, согтууруулах ундаатай тэмцэх санд олон тэрбумыг төсөвлөдөг ч бодит үр дүнтэй ажил хийдэггүй талаар шүүмжлэл ойрын өдрүүдэд их гарсан. Тэгвэл тус санд хамаарах хуулийн зүйл заалт болон тусгай сан нь ямар чиг үүрэгтэй болохыг танилцуулж байна. Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэх, санхүүжүүлэхэд зориулагдсан төсвийн дансыг тусгай сан гэж нэрлэж буй. Энэхүү зорилгын хүрээнд авч үзвэл тус сангуудын үйл ажиллагаа иргэдэд нээлттэй байх боломжтой. Нийт тусгай сангийн мэдээллийг өнгөрсөн оноос шилэн болгосон. Тодруулбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зааснаар тусгай сангуудын 21-ийнх нь мэдээлэл нээлттэй болоод буй. Тусгай сангуудын тухайд:

  • Улсын төсөв,
  • Хандив, тусламж,
  • Тухайн сангийн өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого,
  • Зээлийн хүүгийн орлого зэрэг эх үүсвэрээр санхүүждэг.

Тусгай сангуудаас хүн амын эрүүл мэндэд чиглэсэн чиг үүрэгтэй хэд хэдэн сан бий. Тухайлбал, эрүүл мэндийг дэмжих сан, спортыг дэмжих сан, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх сан зэргийг нэрлэж болно. Эдгээрээс зайлшгүй анхаарал татаж байгаа сан бол архидан согтуурахтай тэмцэх сан. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж өнгөрсөн жилээс Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санг байгуулсан. Уг хуулийн 213 дугаар зүйлд зааснаар тус сан нь архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалттай.

2024 онд зарцуулах тус сангийн санхүүжилтийн хэмжээ .

Онцгой албан татварын тухай хуулийн 6.11-д заасны дагуу ногдуулан хураасан татварын орлогын гүйцэтгэлээс татвар ногдсон согтууруулах ундааны литр тутмаас 300 төгрөгийн орлогыг Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санд тухай бүр төвлөрүүлэхээр тусгасан байна. Энэ хүрээнд тус санд өнгөрсөн 2023 оны эхний зургаан сарын байдлаар 14.6 сая литр согтууруулах ундаа борлуулсан орлогоос 4,3 тэрбум төгрөг хуримтлагджээ. Тус сан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллах зохицуулалттай. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн тус санд хамаарах зүйл, заалтаас онцолбол:

33 дугаар зүйл.Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан

33.1.Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан /цаашид “сан” гэх/-гийн хөрөнгөөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 213.1-д заасан дараах үйл ажиллагааг санхүүжүүлнэ:

33.1.1.архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулан сурталчлах;

33.1.2.согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын төлбөрийн 50 хувийг;

33.1.3.согтуурах, мансуурах донтой болон дэлгэцэд донтох өвчний хор уршигтай тэмцэхэд чиглэсэн зайлшгүй шаардлагатай тусламж, үйлчилгээг хүн амд хүргэх;

33.1.4.согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний барилга байгууламж, тоног төхөөрөмж бусад тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;

33.1.5.архидан согтуурахтай тэмцэх, согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг бусад үйл ажиллагааг.

33.2.Сан нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллах бөгөөд сангийн ажлын алба хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана.

33.3.Сан нь Удирдах зөвлөлтэй байх бөгөөд уг Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн байгууллагын болон олон нийтийн төлөөллийг тэнцүү тоогоор оролцуулна.

33.4.Сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагаанд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 25.5-д заасан хяналтын хороо хяналт тавих бөгөөд уг хорооны бүрэлдэхүүнд олон нийтийн төлөөлөл нь гуравны хоёроос доошгүй байна.

33.5.Энэ хуулийн 33.4-т заасан олон нийтийн төлөөлөлд согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг төлөөлөх ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллийг оролцуулна.

33.6.Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна гэж заасан байна.

Өмнөх мэдээ

Автомашины эсрэг дайн өрнөж байна

Дараагийн мэдээ

Үргэлж анхаарал татаж чаддаг “Calvin Klein”

ХолбоотойМэдээ

Нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07
Нийгэм

ГЕГ: “Хубилай хаан”-ы үед хамаарах гурван ширхэг хүрэл толийг Алтанбулаг боомтоор хил давуулах гэж байсан хууль бус үйлдлийг зогсоолоо

2025-02-24
Боловсрол

Төрийн албан хэргийг кирил, монгол бичгээр хослуулан хөтлөнө

2025-01-02
Дараагийн мэдээ

Үргэлж анхаарал татаж чаддаг "Calvin Klein"

ЦЕГ: Өсвөр насныхныг уруу татсан, зүй бус цахим хуудсуудыг хаана

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    40 хуваалцсан
    Хуваалцах 16 Жиргэх 10
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.