• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 17 | Бямба
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Африкт эдийн засгийн өсөлтийн “алдагдсан жилүүд” дахин тулгарах эрсдэл үүслээ

2024-01-19
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Африкын орнууд, ялангуяа Сахарын цөлөөс өмнөд зүгт оршдог улсуудын эдийн засгийн хэтийн төлөв бүрхэг байна. Дэлхийн банкны өнгөрсөн жилийн сүүлээр гаргасан Африкын эдийн засгийн төлөвийн тухай тайланд тогтворгүй байдал, бүс нутгийн томоохон эдийн засагтай улсуудын өсөлт сул байдал нь бүс нутгийн өсөлтийн хэтийн төлөвийг сааруулж байна гэжээ.

Сүүлийн гурван жилд Сахарын цөлөөс өмнөдөд оршдог улсууд дунд найман удаа төрийн эргэлт гарсан, үүнээс гадна цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн шокийн нөлөө одоог хүртэл арилаагүй байгаа юм.

Дэлхий банкны статистикаас харвал Сахарын цөлөөс өмнөдөд оршдог орнуудын ДНБ 2021 онд 4.2 хувь, 2022 онд 3.6 хувь нэмэгджээ. Одоогийн байдлаар 2023 оны тооцоолол гараагүй байгаа ч Дэлхийн банк 2.5 хувиар өснө гэж өнгөрсөн жилийн сүүлээр тооцоолсон. Үүнээс харахад эдийн засгийн өсөлт тэдгээр улсуудад удааширч байна.

Харин нэг хүнд ноогдох ДНБ-ий үзүүлэлтээр эдгээр орнууд 2015 оноос хойш өсөлт үзүүлээгүй юм. Тодруулбал тус бүс нутгийн нэг хүнд ноогдох ДНБ  2015-аас 2025 оны хооронд жил бүр 0.1 хувиар буурах төлөвтэй байгаа нь 2014-өөс 2015 онд эд барааны үнэ унаснаас хойших арван жил эдийн засгийн өсөлтийн хувьд алдагдсан жилүүд болж өнгөрөх магадлалтайг харуулна.

Африкийн орнуудад эдийн засгийн өсөлтийн хувь “алдагдсан жилүүд” гэж нэрлэдэг үе өмнө нь 1980-аас 2000-аад оны эхэн хүртэл тохиож байсан. Одоо үүнтэй ижил алдагдсан жилүүд тохиох эрсдэл тулгараад буйг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.

Африкийн анхны “алдагдсан жилүүд”

1960-аас 1980 оны хооронд Африкийн эдийн засаг тогтвортой өссөөр ирсэн. Гэтэл үүнээс дараах хорь гаруй жилийн хугацаанд тус тивийн нэг хүнд ноогдох ДНБ-ий үзүүлэлт тогтмол буурсаар 1960-аас 1980 оны өсөлтийг арилгаж хаясан юм. 1990-ээд оны Африк тив 1970 оны үеээс илүү буурай болсон байдаг.

Африкийн орнуудын эдийн засаг нь түүхий эдийн зах зээлийн үнэтэй нягт холбоотой. Газрын тос, зэс, какао гэх мэт бусад түүхий эдийн үнэ өндөр байгаа үед тус тив сайн өсөлт үзүүлдэг. 1950 болон 1960-аад онд Африкийн орнууд колоничлолоос гарч, тусгаар тогтнолоо зарласан.

Тухайн үед Европ болох Азийн орнууд дайны дараах сэргээн босголтод Африкийн түүхий эдийг ашиглаж байсан тул Африкт эдийн засгийн хурдацтай өсөлт бий болсон юм.

Сахарын цөлөөс өмнөдөд оршдог улсуудын нэг хүнд ноогдох ДНБ-ий Дэлхийн банкнаас гаргасан график

Гэвч тус тивийн түүхий эд дээр хэт их тулгуурласан нь хараал болж хувирчээ. Түүхий эдийн үнэ буурч, олсон ашгаа буруу менежмент хийн, авлига, дайн зэрэг газар авсны улмаас Африкт алдагдсан жилүүд үүссэн байна.

Тэгтэл 2000-аад оны эхээр БНХАУ-ын эдийн засгийн өсөлт түүхий эдийн зах зээлийг пуужиндахад хүргэж, Африк тивийн нөхцөл байдал эрс өөрчлөгджээ. 2004-өөс 2014 оны хооронд газрын тос, зэс, эрдэнэ шишийн үнэ тогтмол өсөхөд бүс нутгийн нэг хүнд ноогдох ДНБ хоёр дахин нэмэгдсэн юм.

Шинжээчид болон хөрөнгө оруулагчид Африкийн эдийн засгийн хөгжлийг гутранги үзлээр хардаг байснаа өөрчилж, тус тивийн мандан бадрах үе эхэллээ гэж бодсон ч…

Дахиад л “алдагдсан жилүүд” үү?

Дээр дурдсанаар 2014-өөс 2015 онд дэлхий даяар түүхий эдийн үнэ хүчтэй буурсан. Үүнээс гадна Африк тивийн хүн ам хурдацтай өсөж байгаа. Эдийн засаг нь түүхий эдийн зах зээлтэй нягт холбоотой мөн хүн ам хурдацтай өссөн нь нэг хүнд ноогдох ДНБ-ийг тогтмол буурахад хүргэжээ.

ОУВС-гаас гаргасан түүхий эдийн үнийн график

Сүүлийн хорин жилийн хугацаанд Сахарын цөлөөс өмнөдөд оршдог улсуудын хүн амын хоёр дахин нэмэгдэж 1.2 тэрбум болсон. Тус бүсийн хүн ам жилд дунджаар 2.5 хувиар нэмэгдэж байгаа тул нэг хүнд ноогдох ДНБ-ийг тогтвортой барихын тулд л гэхэд эдийн засгаа хурдтай өсгөх шаардлагатай юм.

Жишээлбэл нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлтийг жилдээ 2 хувьд барихын тулд эдийн засгийн өсөлт тогтмол 5 хувь байх ёстой. Дэлхийн зах зээлийн нөхцөл байдал таатай үед энэ хэмжээний өсөлтийг үзүүлэх боломжтой. 2000-аад оны эхэнд зах зээлийн салхи хүчтэй үлээсэн тул Африк сайн өсөлттэй байжээ.

Гэхдээ одоо Африк тивийн эдийн засгийн өсөлт удаашрав. Дэлхийн банк тус тивийн эдийн засгийн өсөлтийг дунд болон урт хугацаанд хэт ядууралд амьдарч буй хүмүүсийн тоог бууруулж, хамтын хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлэхэд хангалтгүй гэж үзсэн юм.

Африкт учраад буй эдийн засгийн асуудалд барууны орнууд зохих анхаарлыг өгөхгүй байгаа. Тухайлбал Дональд Трамп Ерөнхийлөгч байхдаа тус тивд огт айлчлаагүй, Жо Байден ч мөн адил. Барууны орнуудын анхаарал Орос-Украин болон Израил-Хамасын дайнд төвлөрсөн.

Үүний улмаас гаднын орнуудаас Африкт ирэх тусламжийн хэмжээ буурчээ. Барууны орнууд дотоодын хэрэгцээгээ хангахын тулд бусад орнууд руу илгээх тусламжийн хэмжээгээ багасгасан.

ОУВС-гийн тооцоолсноор 2000-аад оны эхээр барууны орнуудаас явуулж байсан хөгжлийн тусламж нь Сахарын цөлөөс өмнөдөд оршдог улсуудын ДНБ-ий 4 гаруй хувьтай тэнцэж байжээ. Тэгтэл энэ тоо 2022 он гэхэд 2.5 орчим хувь болж буурсан байна.

Орос-Украин, Израил-Хамасын дайн мөн Европ дахь хямралыг зохицуулахын тулд барууны орнууд дотооддоо их хэмжээний мөнгө зарцуулж байгаа. Ийм учраас Африкт илгээх хөгжлийн тусламж нэмэгдэх шинж огт алга.

Сүүлийн хэдэн жил Барууны орнуудын орон зайг БНХАУ зээл олгох маягаар нөхөж ирсэн юм. Гэвч Бээжин ч гэсэн олгох зээлийн хэмжээгээ танаж эхэлжээ.

2016 онд Хятадаас Африкт олгосон зээл түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Тус жил БНХАУ-ын Засгийн газар АНУ, Франц, Их Британи болон Германаас Африкт үзүүлсэн тусламжуудыг нийлүүлснээс илүү мөнгөн дүн бүхий зээл (28 тэрбум ам.доллар) олгосон. Гэвч 2020 онд нэмж 1.9 тэрбум ам.долларын л зээл өгсөн байна.

Хөгжлийн тусламж, зээлээс гадна гадаадаас орж ширэх шууд хөрөнгө оруулалт хүртэл буурчээ. 2012 онд Сахарын цөлөөс өмнөдөд орших улсуудад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт дээд цэгтээ тулж 45 тэрбум ам.долларт хүрсэн.

Дэлхийн банкны мэдээлснээр гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсаар, буурсаар 2022 онд 7.2 тэрбум ам.доллар болсон байна. Энэ нь сүүлийн 22 жилийн хамгийн доод үзүүлэлт юм.

Одоогоор түүхий эдийн үнэ эргэн сэргэж өссөн байгаа. Гэхдээ нэг баррель газрын тос, тонн зэс эсвэл фунт кофены худалдан авах чадвар өмнөх шигээ өндөр биш болсон. Учир нь АНУ болон Европын орнуудын инфляц сүүлийн 30 жилд байгаагүй өндөр түвшинд хүрсэн тул түүхий эдийн үнийн өсөлт, үйлдвэрийн барааны үнийн өсөлтөөс хоцорсон тул Африкийн орнуудын худалдааны чадварыг буруулжээ.

Гэсэн хэдий ч бүх зүйл хар бараан биш, хэдийгээр Африк тивийн эдийн засгийн төлөв 10 жилийн өмнөхтэй ижил биш ч 1990-ээд оны сүүлтэй харьцуулахад хамаагүй дээр байгаа юм.

Дэлхийн банк өнгөрсөн жилийн сүүлд гаргасан тайландаа тус бүс нутгийн орнуудад өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, чөлөөт зах зээлийн шинэчлэл хийж, боловсролд хөрөнгө оруулахыг зөвлөжээ.

Эх сурвалж: World Bank, Bloomberg, International Monetary Fund

Өмнөх мэдээ

Японы метроны инженер Т.Мөнхдалай: Метрог дунджаар 8-10 жилийн хугацаанд барьдаг

Дараагийн мэдээ

ЭТТ ХК: Цагаан сарын өмнө 2022 оны ашгийг олгохоор судалж байна

ХолбоотойМэдээ

CNews

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08
CNews

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08
CNews

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08
Дараагийн мэдээ

ЭТТ ХК: Цагаан сарын өмнө 2022 оны ашгийг олгохоор судалж байна

АНУ-ын “NBC” агентлагт О.Энх-Эрдэнийг онцолжээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    40 хуваалцсан
    Хуваалцах 16 Жиргэх 10
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.