• Бидний тухай
  • Холбоо барих
2023, 10 сар 3 | Мягмар
CNews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

АХБ: Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5.4 хувиар өснө

CNews Нийтэлсэн CNews
2023-05-01
Санхүүгийн зах зээл, Эдийн засаг
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

БНХАУ-ын эдийн засаг дахин нээлттэй болж, ашигт малтмалын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэн, дотоодын эрэлт сэргэснээр Монгол Улсын эдийн засаг цар тахлын дараах өсөлтийн мөчлөгт шилжиж байна.

Энэ нь гадаад, дотоодын санхүүжилтийн нөхцөлүүд эрс чангарснаас үл хамааран өмнөх сөрөг хүлээлтүүдийг өөрчилж байна хэмээн Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас өнөөдөр танилцуулсан тайланд дурджээ.

АХБ-наас жил бүр эрхлэн гаргадаг Азийн Хөгжлийн Төлөв эдийн засгийн тайлангийн энэ оны 4 дүгээр сарын шинэ дугаарт өгүүлснээр Монгол Улсын эдийн засаг экспорт, уул уурхайн салбарын сэргэлт, түүний тээвэр болон бусад салбаруудад үзүүлж буй эерэг нөлөөгөөр 2022 оны 4.8 хувийн  өсөлтөөс сэргэж, 2023 онд 5.4 хувь,  2024 онд 6.1 хувиар  тус тус өсөх төлөвтэй байна.

    “КОВИД-19 цар тахал, БНХАУ-тай хиллэдэг худалдааны боомтууд дахь хязгаарлалтууд, Украин дахь Оросын Холбооны Улс (ОХУ)-ын халдлага зэрэг гадаад орчны сөрөг нөлөө, цочролын улмаас Монгол Улсын эдийн засагт өнгөрсөн гурван жилийн турш хүндрэл бий болсон. Гэвч экспортын эрэлт сэргэсэн болон хямралын эсрэг хэрэгжүүлсэн бодлогын хариу арга хэмжээний нөлөөгөөр эдийн засаг сэргэх замдаа ороод байна” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран дурдаад, “Гэхдээ эдийн засгийн өсөлтийг илүү хүртээмжтэй болгохын тулд өсөлтийн түвшинг хадгалахын зэрэгцээ өндөр инфляцыг бууруулах зайлшгүй шаардлагатай” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Үргэлжлүүлэн ноён Павит Рамачандран “Монгол Улсын ойрын хугацааны бодлогын зорилтууд нь экспортыг нэмэгдүүлэх, инфляцыг бууруулах, төсөв, мөнгө, макро зохистой бодлогоор макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэх юм.

Түүнчлэн, нийт хуримтлалыг нэмэгдүүлж эдийн засгийн дархлааг сайжруулах зорилгоор улсын секторын удирдлага болон санхүүгийн салбарт бүтцийн шинэчлэл хийх нь чухал байна.

Хувийн хэвшлийн хөгжилд тулгуурласан эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих эерэг орчныг бүрдүүлэн, өсөлтийг дунд хугацаанд хадгалахын тулд Монгол Улс хөрөнгө оруулалтын орчны цогц шинэчлэлийг боловсруулж хэрэгжүүлэх боломжтой” хэмээн тодруулав.

Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдох, гадаад худалдаа тасалдах эрсдэл буурахтай уялдан жилийн дундаж инфляцын түвшин 2023 онд 10.9 хувь, 2024 онд 8.7 хувь болж буурахаар байна. Гэвч төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах болон дотоод эрэлт нэмэгдэх нөлөөгөөр инфляц төв банкны зорилтот түвшин болох 6%-иас өндөр хэвээр байх төсөөлөлтэй байна. 

Цаашид төсвийн зардлыг хумих нь макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих бөгөөд хувийн хэвшил шахагдах сөрөг нөлөөг багасгана. Гадаад худалдаа тасалдах эрсдэл багасаж, тээврийн зардал буурахтай уялдан үйлчилгээний дансны алдагдал буурахын зэрэгцээ барааны экспорт нэмэгдэхтэй холбоотойгоор төлбөрийн урсгал дансны алдагдал буурахаар байна.

Эдийн засгийн төлөв байдлыг суурь төсөөллөөс бууруулж болзошгүй эрсдэлүүд бий. Үүнд, Украин дахь ОХУ-ын халдлагын улмаас эдийн засагт учруулж буй сөрөг нөлөөллүүд улам даамжрах, КОВИД-19 цар тахлын вирусийн шинэ хувилбар үүсэж халдварын шинэ давлагаа бий болох, ашигт малтмалын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнэ огцом буурах, дотоодод улс төрийн нөхцөл байдал муудах болон нүүрсний оффтэйк гэрээнүүдийн төлбөрийн тэнцэл дэх сөрөг нөлөө нэмэгдэх зэрэг хүчин зүйлс эдийн засгийн энэхүү төлөв байдлыг өөрчлөх магадлалтай гэдгийг онцолж байлаа. 

Өмнөх мэдээ

Т.Мөнхсайхан: Улсын хэмжээнд зургаан настай хүүхдүүдийг зүрх судасны үзлэгт хамруулна

Дараагийн мэдээ

ГЕГ: Улсын байцаагч С-ийн гэрээс гарсан эд зүйлсийн эх үүсвэрийг шалгаж байна 

ХолбоотойМэдээ

Эдийн засаг

Ч.Хүрэлбаатар: Валютын нөөц 4 тэрбум доллар болоход 67 сая доллар дутуу байна

2023-09-05
Эдийн засаг

Энэ оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 28-нд олгоно

2023-07-25
Эдийн засаг

Хүүхдийн болон одонгийн мөнгийг өнөөдөр олгоно

2023-07-06
Дараагийн мэдээ

ГЕГ: Улсын байцаагч С-ийн гэрээс гарсан эд зүйлсийн эх үүсвэрийг шалгаж байна 

Их сургуулиуд элсэгчдэд ямар боломжуудыг олгох вэ?

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: Валютын нөөц 4 тэрбум доллар болоход 67 сая доллар дутуу байна

2023-09-05

Сербийн шигшээ багийн довтлогч Бориса Симанич Өмнөд Суданы эсрэг тоглохдоо тохойдуулж эмнэлэгт хүргэгдэн, улмаар өрөөсөн бөөрөө авхуулжээ

2023-09-05

Энэ сараас эхлэн ЕБС-ийн багш ₮1,273,000, СӨБ-ын багш ₮1,337,000 үндсэн цалин авна

2023-09-05

Пап Францис орон гэргүй хүмүүс, эмэгтэйчүүдийг хамгаалах байранд зочиллоо

2023-09-04

БОКС: Эмэгтэйчүүдийн ДАШТ Казахстанд болно

2023-08-30

“Apple” компани iPhone-15, шинэ ухаалаг цагаа танилцуулна

2023-08-30

Г.Занданшатар: Төсвийг үр ашиггүй зарцуулбал хариуцлага тооцно

2023-08-30

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 40 гаруй асуудал хэлэлцэж байна

2023-08-30

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    159 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    62 хуваалцсан
    Хуваалцах 25 Жиргэх 16
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7
  • Сураггүй болсон охиныг олжээ

    18 хуваалцсан
    Хуваалцах 7 Жиргэх 5
  • “Талийгаач Г.Ганжаргалын эхний хоёр задлан шинжилгээ нь зөрүүтэй, шинжлэх ухааны үндэслэлгүй байна”

    17 хуваалцсан
    Хуваалцах 7 Жиргэх 4

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Утас: 7776-0707 | Имэйл: info@cnews.mn

© 2023 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2023 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In