Дуучин Б.Бат-Энэрэл 2016 оноос эхэлж МУАЖ С.Батсүхтэй хамтран дуулж эхэлсэн. Эрэгтэй, эмэгтэй багш миний урьд насны аав, ээж байсан байх хэмээн хэвлүүлэн ярьдаг энэ хүү өнөөдөр 13 настай. Багштайгаа хамтран дуулахаа болиод жил гаруй болж, бие даасан 18 дуутай болжээ.
Түүний ээж хүүгийнхээ жолооч, менежер гээд бүхий л ажлыг амжуулдаг бөгөөд хүү бяцхан дуучин А.Санчирмаатай хамтран ирэх хоёрдугаар сарын 17 буюу шинийн 8-нд “Талархал” тоглолтоо хийхээр бэлдэж байна.
Нийгмийн сүлжээнд Б.Бат-Энэрэлийн ээж болон МУАЖ С.Батсүхийн гэргий нарын үл ойлголцлоос болж багш, шавийн хамтарсан бүтээл хийхээ больсон гэх мэдээлэл явж байгаа. Ямартай ч МУАЖ С.Батсүх бяцхан авьяастан Г.Хүслэн гэдэг охиныг шавиар авч, хамтран уран бүтээл хийх болсон.
Харин Б.Бат-Энэрэл бие даасан уран бүтээлч болсоор жил гаруй хугацааг ардаа орхиж, өдгөө талархлын тоглолтоо хийх гэж байгаа бөгөөд өдрийн товоо МУАЖ С.Батсүх болон түүний гэргийтэй зөвлөлдөж байж тогтсон аж