• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 22 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Б.Дэлгэрсайхан: БНХАУ-ын талаас Дорноговь, Өмнөговь аймгийн нутагт сэргээгдэх эрчим хүчний станц барих санал тавьсан

2024-02-02
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган Төрийн ордонд нээлтээ хийсэн.

Харин говийн бүсийн салбар хуралдааныг нээж УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан “Говийн бүсийн хөгжил, тэргүүлэх чиглэл” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар Монгол Улсыг зургаан бүсэд хувааж энэ хүрээнд мөрийн хөтөлбөр боловсруулах, цаашдын зорилгоо тодорхойлох чиглэл өгсөн.

Дэлхий нийтээрээ тун амаргүй нөхцөл байдлыг туулж байна. Ялангуяа хойд хөрш ОХУ-ын цэргийн ажиллагаа цаашид улам өргөжих хандлагатай байгаа тул үүнийг дагаад манай улсад нефтийн хомсдол үүсэх эрсдэл бий. Тиймээс Сайншандад баригдаж буй нефтийн үйлдвэрийн ажлыг хурдасгах нь Говийн бүс нутгийн хамгийн чухал асуудал болоод байна.

БНХАУ-ын талаас нефть нийлүүлэх боомт бий болгох санал тавьсан. Тиймээс зөвхөн Замын-Үүдийн боомтоор нефть оруулах бус Гашуун сухайт, Хангийн боомтоор оруулж ирэх асуудлаар хэлэлцэж байгаа.

Хоёрдугаарт, тэсрэх бодис оруулж ирэх зөвшөөрлийг хүн ам цөөн боомтоор оруулж ирэхийг зөвшөөрсөн. Тэсрэх бодис бол манай уул уурхайн салбарт хамгийн чухал зүйл гэдгийг онцлох хэрэгтэй болов уу. Одоогоор уул уурхайн компаниудын оруулж ирдэг тэсрэх бодис ОХУ-аар дамждаг тул үүнийг дагаад үнэ нь өсдөг. Тиймээс шууд БНХАУ-аар орж ирнэ гэдэг эдийн засгийн хувьд ашигтай шийдэл юм.

ОХУ төдийгүй БНХАУ-ын байдал ч амаргүй байна. Тус улсын үл хөдлөхийн салбар хүнд байдалтай байна. Өнгөрсөн долоо хоногт “Evergrande” хэмээх үл хөдлөхийн том групп Хонконгийн шүүхэд дампуурлаа зарласан. Хятадын төр засаг энэ группээ дампуурлаас гаргах болов уу гэж таамаглаж байсан ч тийм зүйл болоогүй.

Хоёр хөршийн маань байдал ийм тогтворгүй байгаа нь биднийг өөрсдөдөө найдахаас өөр аргагүйд хүргэж байгааг Ерөнхий сайд онцолсон.

Дотоодын бүтээгдэхүүний хэмжээг нэмэх, Эдийн засгаа солонгоруулах шаардлагатай байгааг Засгийн Газраас даалгасан. Тиймээс энэ бүсчлэлийн хуралдааны гол зүйл нь дотоодын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Дэлхий нийтэд тулгарч буй бас нэг асуудал бол ажиллах хүчний дутагдал. Зөвхөн манай улсад гэлтгүй Япон, БНСУ-д ч ажиллах хүчний хомсдол орж байгаа тул 2030 онд гэхэд гадаад ажилчдынхаа тоог эрс нэмэх хандлагатай байгаа.

Тиймээс манай улс ч гэсэн ажиллах хүчний дутагдлаа нөхөх зайлшгүй шаардлагатай. Үүнд орон нутгийн иргэдээ хамруулж тэднийг чадавхжуулахад анхаарна. Өмнөговь аймагт өмнө нь иргэдээ Австрали явуулж боловсон хүчиндээ анхаарч байсан туршлагатай. Дорноговь аймагт ч гэсэн төвөөс ажиллах хүч татах зорилгоор хямд, ашигтай нөхцөлөөр орон сууцны зээлд хамруулах гэх мэт ажил хийсэн. Энэ мэт ажлаа цаашид үргэлжлүүлэхэд Засгийн Газраас дэмжлэг үзүүлнэ.

Говийн бүс нутагт үйл ажиллагаа явуулахад гол учирдаг бэрхшээл бол ундны усны нөөц. Энэ чиглэлээр арга хэмжээ авахаар “Хэрлэн гол” төслийг Засгийн газраас хэрэгжүүлж буй. Энэ төслийн ачаар гадагшаа урсгалтай голын усыг Говийн бүс нутагтаа тогтоох боломжтой болно.

БНХАУ-ын талаас сэргээгдэх эрчим хүчний асуудлаар хамтрах санал тавьсан. Дорноговь аймгийн Алтанбулаг сум, Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хамарсан сэргээгдэх эрчим хүчний станц барих хүсэлтэй байгаагаа тэдний зүгээс илэрхийлсэн юм.

Говийн бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Энэ бүс нутгийн үзэсгэлэнт газрууд болон шашны сүм хийдүүдийг аялагчид их сонирхдог. Өнгөрсөн жилээс цахим хуудсанд олон дагагчтай аялагчдыг улсдаа урьж аялуулсан. Энэ аян энэ жил ч үргэлжлэхээр төлөвлөж байгаа. Тиймээс энэ аянд нутгийн иргэд ч гэсэн бэлтгэлтэй байж жуулчдыг хүлээн авах “Жуулчны гэр”-тэй болж хөгжүүлэх шаардлагатай” гэж ярилаа.

Өмнөх мэдээ

“Хотын төв зам дагуу байрлалд 300 метр дотор оффис, гэртэй бол цусны хорт хавдраар өвчлөх магадлал өндөр”

Дараагийн мэдээ

Тайванийн парламент Хятадад ээлтэй гэгддэг хүнийг спикерээр сонгожээ

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Тайванийн парламент Хятадад ээлтэй гэгддэг хүнийг спикерээр сонгожээ

Улаан номд бүртгэлтэй нэн ховор амьтан болох цаа бугын тухай сонирхолтой баримтууд

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.