• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 13 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Газар ба ГХО: 100 жилээр ашиглах, эзэмших заалтыг одоо ч мөрддөг. Харин Ч.Хүрэлбаатар дордуулав уу

2024-01-09
Онцлох мэдээ
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд газар нутгаа хөшүүрэг болгон даллах нь зөв эсэхийг хэлэлцэж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга дахь энэ заалт түрүү долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар сөхөгдсөн.

Үүнд хоёр сөхөж хармаар асуудал бий.

Нэгт, одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуульд ч ийм заалт бий.

Хоёрт, энэ заалт нь монгол хүн гадаад хүнтэй газар эзэмших тухайд давуу бус сул тал бүхий эрх зүйн зохицуулалт эдэлнэ.

Юуны өмнө, шинэчилсэн найруулгын төсөлд яг ямар заалт туссаныг харъя.

Төслийн 16.1.1-т “Газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэжээ.

Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулагчид газрыг 15-60 жилээр ашиглуулна. Нэг удаа 40 хүртэлх жилээр сунана гэсэн үг. Тэгэхээр хамгийн ихдээ ГХО-уулагч газрыг 100 жилээр ашиглах эрхтэй болохоор байна.

Одоогийн хууль: Газрыг 60+40 жилээр эзэмшүүлнэ, бас ашиглуулна

Харин 2013 онд батлагдсан, өдгөө мөрдөгдөж буй хуулийн 12.1.1-т,

“Газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг гацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэж заасан байдаг.

Энэ үүднээс нь харвал,

  • 60 хүртэлх жил гэсний доод хязгаарыг 15 жил болгосон
  • Эзэмшүүлэх, ашиглуулах гэсний “Эзэмшүүлэх” утгыг хассан. Зөвхөн ашиглуулах эрхтэй болгож үлдээжээ.

Яг эх орон, газар шорооны гэсэн агуулгаар нь харвал одоо ч бид ГХО-уулагчдад газраа дээд талдаа 100 жилээр эзэмшүүлдэг, ашиглуулдаг хуультай байна.

Харин шинэчилсэн найруулгын төслөөр, эзэмшүүлэхгүй, зөвхөн АШИГЛУУЛДАГ БОЛНО гэж тусгасан байгаа юм.

Газрын хуулиар монгол хүн 5+5 жилээр л газар ашигладаг

Энэ асуудал хууль анх өргөн баригдах үед маргаан дагуулж байв. ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар “Одоо мөрдөгдөж байгаа хуульд ч 60+40 жил гэдэг агуулга бий. Харин ч эзэмшүүлэхгүй, ашиглуулах болгож тусгасан” гэж тайлбарласан.

Харин тэр үед ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Хүн бүрийг хууль ойлгодоггүй гэж битгий бод” хэмээгээд Үндсэн хууль болон Газрын тухай хуулийн заалтыг маргах үндэслэл болгож байв.

Тэр үндэслэлийг сөхөж харвал,

  • Газрын тухай хуулийн 44.5-т “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” гэж,
  • Үндсэн хуулийн 1.5-д “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж тус тус заажээ.

Газрын тухай хуулиар бол хугацааг Засгийн газар тогтоох юм. Харин Үндсэн хуулиар “Ашиглуулж болно” гэсэн зохицуулалт нь сууж өгчээ.

Б.Энхбаяр сайд үүгээр дамжуулан “Монгол Улсын иргэд 5+5 жилээр газар ашигладаг. Гэтэл энэ хуулиар 60+40 болгож оруулж ирснээр, монгол хүн монгол нутагтаа гадаадын иргэдээс бага хугацаанд газар эзэмшихээр байна” гэж маргажээ.

“Эзэмшүүлэх” агуулгыг хасчихаар монгол хүнд хамааралгүй болно

Өөрөөр хэлбэл, гадаадын бус Монголын иргэн л газар эзэмшиж болно. Эзэмшихдээ 5+5 жилээр л ашигладаг.

Харин Хөрөнгө оруулалтын тухай хуулиар, “Эзэмших”-ийг хасаж “Ашиглах”-ыг үлдээснээр энэ заалт зөвхөн гадаадын иргэдэд хамааралтай болж үлдэнэ. Ингэснээр, монгол хүн газар ашиглахдаа гадаадын иргэдээс сул талтай эрх зүйн нөхцөл байдал эдэлнэ гэсэн үндэслэл бий болж буй.

Дээрх мэдээллүүдийг нэгтгэн харвал, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан (Засгийн газраас өргөн барьсан гэсэн үг) хуулийн төсөл дэх заалт нь олон нийтийн хардаж, шүүмжилж буйгаараа шинэ юм биш.

Харин нэг талдаа газрыг хөрөнгө оруулагчдад эзэмшүүлэх биш ашиглуулах болгосноороо давуу талтай. Нөгөө талдаа газрыг зөвхөн монгол хүн л эзэмшдэг учраас, “Ашиглах” гэдэг агуулга дээрээ тулаад ирвэл 5+5 жилийн л шаанстай үлдэнэ.

Тэмдэглэл:

Өчигдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга зүгийн улстөрчид энэ хуульд акц хийнэ, эсэргүүцсэн байр сууриа илэрхийлнэ гэгдээд намжив. Ч.Хүрэлбаатарт “өстэй” юм болохоор Х.Баттулга бол үүн дээр улс төрийн тоглолт хийх гэж байна. Ч.Хүрэлбаатар ч цэвэрхэн цэмцгэр гэхээсээ үеийн үед гадаадын банк, санхүүгийн системд үнэнч ажиллаж ирсэн нэгэн гэдэг үнэн.

Гэхдээ тодорхой нюансуудаар энэ заалт, цоо шинээр гадаадын хөрөнгө оруулагчдад газрыг 100 жилээр ашиглуулахаар, олон нийтийн ойлгож буйчлан “Эзэмшүүлэх”-ээр тусгасан асуудал бас байхгүйг үүгээр тайлбарлая.

Өмнөх мэдээ

Ким Жон Уныг охин нь залгамжлах магадлал улам нэмэгдэж, дүү нь анхаарлын төвөөс холдож байна

Дараагийн мэдээ

Хөвсгөлийн Улаан-Уул суманд 4.0 баллын хүчтэй газар хөдөллөө

ХолбоотойМэдээ

Онцлох мэдээ

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25
Онцлох мэдээ

2025-06-25
Онцлох мэдээ

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ

2025-04-17
Дараагийн мэдээ

Хөвсгөлийн Улаан-Уул суманд 4.0 баллын хүчтэй газар хөдөллөө

Хөтөлийн "Цемент шохой" компанийг УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир удирдана

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.