• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 15 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Гал гарсан газрыг УЕП, Тагнуулын удирдлага нь наймаалцсан гэдэг мэдээлэл бий

2024-01-25
Засгийн газар, Улс төр
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дараах мэдээллийг хийлээ.


Тэрбээр “Нийтийн тээвэр ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Даваа гаригаас хичээл сургууль эхэлнэ, дугаарын хязгаарлалт зогсоно, ирэх долоо хоногоос тэг зогсолт эхэлнэ. Хот дотуураа аюултай ачаа бараа тээвэрлэдэг, тэр бүү хэл төмөр замаараа хот дотуураа аюултай тээврийг  хийдэг. Маш ойрхон олон орон сууцны хорооллууд, барилгууд үйлчилгээний төвүүд шахаж барьсан. Тойрог замын асуудлыг ярилаа, шийдье гэтэл газрын асуудал хүндрэлтэй. Нийслэл хот маань дарьтай торх шиг байна.  Уг үндэс нь газрын асуудлаас эхлээд явсаар байгаад авлига дээр очиж байна. Газрын авлига олон жилийн асуудал. Сүүлийн 20 жилийн асуудлаас болж Улаанбаатар хот хэн ч гарч ирээд шийдэх боломжгүй төвшиндөө хүрч, чинээндээ тулсан байна.

Асуудлын уг шалтгаан нь авлига, газар олголт. Тийм учраас иргэд олон нийтийн мэдэх эрхийг хангах хүрээнд, авлигатай тэмцэх Засгийн газрын бодлого, Ерөнхий сайдын бодлогын хүрээнд парламентын төвшинд нийслэл Улаанбаатар хотын газар олголт, нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг хянан шалгах Түр хороо байгуулж, сонсгол зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзэж, Түр хороог Хууль зүй дотоод хэргийн сайд ахалж ажиллах чиглэлийг өглөө” гэв.  Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.

-Түр хороо байгуулж, сонсгол зохион байгуулах асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар шийдвэрлүүлнэ гэсэн үг үү?

-УИХ-ын хаврын ээлжит бус чуулган хуралдуулах байх. Энэ үеэр Түр хороо байгуулах асуудлыг шийдвэрлүүлнэ.  Ерөнхий сайд Түр хороог Хууль зүйн сайдаараа ахлуулъя гэдэг улс  төрийн шийдвэрээ гаргаж, УИХ -ын даргад хандахаар болсон гэсэн үг.

-Сая гал гарсан газар орчим нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт хамаардаг гэсэн мэдээлэл бий. Танд энэ талаар мэдээлэл бий юу. Энэ газрыг хаанаас хувийн хэвшлүүдэд олгосон юм бол?

-Мэдэж байгаа.  Хүний өөрийнгүй юм болсон, хэсэгчилж зарсан тэр хавийн газрыг. Энэ бас миний тойрог. Би бас тодорхой мэдээлэлтэй байдаг. Улсын ерөнхий прокуророосоо эхлээд Тагнуулын ерөнхий газрын удирдлага нь энэ газрын наймаанд оролцсон гэдэг  мэдээлэл байдаг.

НЭМЭЛТ: 

“Хоёр жолоочийг өөрсдийн амь насанд эрсдэл үүсгэж болзошгүй үндэслэлээр баривчилсан”

Засгийн газрын өнөөдрийн /2024.01.25/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэ сарын 23-нд Баянзүрх дүүрэгт болсон ноцтой ослын талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.  Засгийн газрын хуралдаанаас нэгдүгээрт, албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдаж, эрсдэлд орсон онцгой албан хаагчдын ар гэрт олгох мөнгөн тэтгэмжийг шийдвэрлэлээ.

Ослын улмаас түлэгдэж, угаартсан иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай зардлыг мөн Засгийн газраас шийдвэрлэж байна.

Ослын улмаас 60 айлын орон сууц гал түймэрт өртсөн. Үүний улмаас 190 гаруй иргэн зочид буудалд амьдарч байгаа учраас орон сууцыг засахтай холботой зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ” гэв.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуянгийн өгсөн мэдээллээр дээрх иргэдийг түрээсийн байраар хангахад зориулж 1,4 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэжээ.

Мөн тэдний өгсөн мэдээллээр газ тээвэрлэж яваад осол гаргасан “Дашваанжил” компанийн нэр дээр бүртгэлтэй дээрх автомашин нь шатах тослох материал тээвэрлэх зөвшөөрлийг аваагүй байсан нь хуулийнхны шалгалтаар тодорхой болсон гэлээ.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга Н.Мишигдорж “Хоёр жолоочийг шүүхийн зөвшөөрөлтэйгээр 48 цагийн хугацаатай баривчилсан. Ослын улмаас  гурван хүний амь нас хохирсон, 10 хүн бэртэж гэмтсэн, орон сууц галд өртсөн, их хэмжээний хохирол учирсан, сэтгэл санааны байдал тогтворгүй, бусдын болон өөрсдийн амь насанд хохирол учруулж болзошгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, прокурорт мэдэгдэн, шүүхийн зөвшөөрөлтэйгээр хоёр жолоочид дээрх арга хэмжээг авсан.

Хэргийн газарт цагдаагийн байгууллагын 89 мөрдөн байцаагч ажиллуулсан. Хэргийн газрын үзлэг шалгалт өчигдөр дууссан тул өнөөдрөөс мэдүүлэг авах, байцаалт авах, бусад нотлох баримтыг цуглуулах ажиллагаа эхэлж байна. “Дашваанжил” компани буруутай юу, буруугүй юу. Хоёр жолооч осолд буруутай юу, буруугүй юу гэдэг бүх асуудлыг мөрдөн байцаалтын шатанд тогтоохоор ажиллаж байна” гэлээ.

Өмнөх мэдээ

“Дашваанжил”: Буруу мэдээлэл түгээхгүй байхыг хүсч байна

Дараагийн мэдээ

Их сургуулиуд цагаан сарын хичээлийг цахимд шилжүүлнэ

ХолбоотойМэдээ

Засгийн газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай

2024-09-24
Улс төр

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Фүмио энэ сард Монголд айлчилна

2024-08-08
Улс төр

УИХ дахь АН-ын бүлэг хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлжээ

2024-08-06
Дараагийн мэдээ

Их сургуулиуд цагаан сарын хичээлийг цахимд шилжүүлнэ

"Сэр сэр салхи" кино Японы наадамд "сэвэлзэнэ"

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    31 хуваалцсан
    Хуваалцах 12 Жиргэх 8
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.