• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 15 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Ослын мөрөөр: Нийт 30 машин шатжээ

2024-01-24
CNews
A A
0
10
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

“ГУРВАН ИРГЭН АМИА АЛДАЖ, 43 ИРГЭНИЙГ ЗОЧИД БУУДАЛ РУУ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛСЭН”

Осолтой холбоотой асуудлаар Нийслэлийн Онцгой комисс ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар дөнгөж сая мэдээлэл өглөө.


-Нийслэлээс үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Нийслэлийн Онцгой комиссын дэд даргаар ахлуулсан шуурхай штаб ажиллаж байна. Шөнийн гал унтраах ажиллагаанд Ус свугийн газар дэмжлэг үзүүлж ажилласан.

Эрүүл мэндийн байгууллага 207 оршин суугчдад үйлчилгээ үзүүлсэн.  Урьдчилсан байдлаар 62 өрхийн 178 иргэн эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирсон гэдэг мэдээлэл ирсэн.  Тийм учраас эдгээр иргэдийн нийгмийн баталгааг хангах асуудал яригдаж байна.

Одоогоор 11 айлын 43 иргэн зочид буудалд байрлаж байгаа. Хэргийн газарт хуулийн байгууллага ажиллаж дүгнэлт гаргасны дараа хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдэг дээр судалгаа хийнэ. Нийт 30 машин шатсан байгаа, зөөвөрлөнө. Осол гарсан газрыг цэвэрлэнэ. Хэргийн газрын үзлэг хийгдэж дууссаны дараа барилга байгууламжийн хийцлэлд мэргэжлийн байгууллагууд шалгалт хийж, цаашдаа ашиглах боломжтой эсэх дээр дүгнэлт хийнэ. Нурах эрсдэлтэй юу, үгүй юу гэдэг дүгнэлт гаргана.

-Ослын улмаас хэчнээн иргэн нас барсан бэ. Гурван хүн амиа алдсан гэдэг мэдээлэл байна?

-Нас барсан иргэдийн талаар хуулийн байгууллагаас тодруулах ёстой. Хэргийн газрын үзлэг дуусаагүй байна.

-Эмнэлэгт гурван хүн хүргэгдэж хэвтсэн гэдэг зүйл яригдаад байна. Эрүүл мэнд нь ямар байгаа бол?

-Одоогоор биеийн байдал нь ямар байгаа талаар мэдээлэл алга. Эрүүл мэндийн байгууллагаас ав.

-Иргэдийн зүгээс халтиргаа гулгаанаас үүдэж энэхүү осол болсон гэдэг зүйлийг ярьж байна?

-Халтиргаа гулгаанаас болсон эсэх дээр хуулийн байгуулага шалгалтаа хийж, дүгнэлт гаргасны дараа тодорхой болно.

-Энэ хавь маш их халтиргаа гулгаатай харагдаж байна. Холбогдох хүмүүст хариуцлага тоцох асуудал яригдах уу?

-Тохижилт үйлчилгээний ажилтан, албан хаагчдыг дүүрэг рүү нь шилжүүлсэн. Дүүргийн зүгээс өдөр бүр халтиргаа гулгааг цэвэрлэх ажлыг хийдэг , давс бодисыг өдөр бүр цацаж ирсэн гэдэг мэдээллийг өгсөн.  Осол гараад хэдхэн цаг болж байна. Ослын шалтгаан нөхцөл юунаас болсныг мэргэжлийн холбогдох байгууллагууд эцэслэн тогтооно.

-Зочид буудалд хэчнээн иргэнийг шилжүүлсэн байна вэ?

-Зочид буудалд 11 өрхийн 43 иргэн байна. Хохирсон байгаа иргэд хэд хоногоор гадуур амьдрахаас аргагүй болж байна. Тэгэхээр хаана байршуулах вэ гэдгийг Нийслэлийн Онцгой шатбаас байгуулагдсан ажлын хэсэг дээр судалгаа хийгдээд явж байна.

Өмнөх мэдээ

Хятад: Хөрсний нуралтаар нас барагсдын тоо 25 хүрчээ

Дараагийн мэдээ

Танилц: Тэсрэх материал тээвэрлэх журам

ХолбоотойМэдээ

CNews

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08
CNews

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08
CNews

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08
Дараагийн мэдээ

Танилц: Тэсрэх материал тээвэрлэх журам

"Дэлбэрэлтээр хүн биш эд анги шидэгдэж, байшингийн дээвэр дээр унажээ"

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    31 хуваалцсан
    Хуваалцах 12 Жиргэх 8
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.