Өмнөговь аймгийн Ханхонгор, Хүрмэн, Номгон сумын зааг “Гоожуурын булаг”гэх газар бороошуулах төхөөрөмжийг байршуулахаар болжээ.
“Говь нутагт маань сүүлийн жилүүдэд бороо хур орох нь улам багасаж говьчууд, малчид бидний амьдрах аж төрөх нөхцөл улам л хүндэрч байна. Өнгөрсөн жилийн өвөл, хаврын хүнд бэрх цагийг даван туулж, дэлгэр цаг ирэх байх гэсэн найдлага тээсэн хэдий ч долоодугаар сар гарсаар нийт нутгаар хур тунадас маш бага хэмжээтэй ороод байгаа юм. Иймд Хүрмэн, Номгон, Ханхонгор гурван сумын заагт байх “Гоожуурын булагт” үүл хуримтлуулах, бороошуулах төхөөрөмжийг байршуулахаар шийдвэрлэлээ. Хур бороо оруулах бүхий л аргыг судалж байна” Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ.