Мэргэжлийн боксын Өмнөд Солонгосын аварга, “WBA” холбооны Азийн аварга, ОУХМ, “Самсунг” /Samsung/ клубийн тамирчин Ганбаатарын Баярхүү БНСУ-ын оны шилдэг боксчин болжээ. Тэрбээр энэ сарын 13-ны өдөр Хятадын боксчин Yesihati Yeerkan-тай ээлжит тулаанаа хийнэ.
Г.Баярхүүгийн багш 2023 оны Өмнөдө Солонгосын мэргэжлийн боксын “Шилдэг дасгалжуулагч”-ийн шагналыг хүртсэн байна. Манай боксчин Г.Баярхүү БНСУ-ын мэргэжлийн боксын аваргын бүсийг эзэмшиж байгаа бөгөөд тэрбээр “Хүнд нударга”-тай гэдгээрээ дэлхийн мэргэжлийн бокс сонирхогчдын дунд танигдаад байгаа билээ.