• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 17 | Бямба
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Г.Шийрав: Шаталтын явцад шахмал түлшний хүхэрлэг хийн 70 орчим хувь нь агаарт дэгдэж байгаа

2024-02-02
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Нийслэлийн Ардчилсан Нам (АН)-аас “Утаа ба эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.

Энэ үеэр Хими, химийн технологийн хүрээлэнгийн нүүрсний хими технологийн лабораторийн эрхлэгч Г.Шийрав (Рh.D) Нүүрс болон шахмал түлшний шаталтаас үүсэх утааны найрлага, хүний биед үзүүлэх нөлөө” сэдвээр танилцуулга хийв.

Хими, химийн технологийн хүрээлэнгийн нүүрсний хими технологийн лаборатори нь 60 гаран жил нүүрстэй холбоотой судалгааг хийж байгаа аж. Энэ хугацаанд Монгол орны эдийн засагт түлш, эрчим хүчний салбарт чухал ач холбогдолтой 40 гаруй судалгааг хийсэн гэдгийг тэрбээр онцлов.

Тэрбээр “2008-2010 онд манай лаборатори дээр утаагүй шахмал түлшний суурь судалгааны төсөл хэрэгжсэн. Энэ ажлын хүрээнд нүүрсийг яаж боловсруулж утаа багатай түлш хийх боломжтой, нэмэлт барьцалдуулагчийг эх орны түүхий эдээс яаж гаргаж авах боломжтой зэрэг шийдлүүдийг гаргасан. Эдгээрийн тодорхой хувийг одоогийн сайжруулсан шахмал түлшинд ашиглаж байгаа ч гүйцэд технологийн шийдлүүдийг ашиглаагүй.

2006, 2007 оны үед агаарын бохирдлын цэгийн эх үүсвэрийн судалгааг маш өргөн хүрээнд тоолсон судалгаа байдаг. Түүнээс хойш тийм өргөн хүрээний судалгаа хийгдээгүй” гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр шаталтын талаар болон сайжруулсан түлшний талаар дараах зүйлсийг онцлов. 

Тэрбээр “Зуух дотор шаталтын процесс бүрэн гүйцэд явагдвал цэвэр шаталт явагдана. Харин зуух болон түлшнээс үүдэж горимын алдагдал гарч дутуу шаталт явагдвал агаарын бохирдол үүснэ.

Дутуу шаталтаас угаарын хий үүсэж байдаг. Шаталтын явцад нүүрсэнд агуулагдаж байгаа хүхрийн 70 орчим хувь нь агаарт дэгдэж байгаа. Тэр дотроос хамгийн түгээмэл дэгдэж байгаа нь хүхрийн давхар исэл. Энэ нь амьсгалын замын өвчлөлийг маш их үүсгэж байдаг.

Мөн дутуу шаталтаас үүдэж органик нэгдлүүд үүсэх боломжтой. Эдгээрийн 200 шахам нь хортой хий.

“Сайжруулсан шахмал түлш ашиглаад илүү их хордоод байна гэдэгтэй мэргэжлийн хүний хувьд эсрэг байр суурьтай байдаг”

Сайжруулсан шахмал түлш ашиглаад илүү их хордоод байна гэдэгтэй мэргэжлийн хүний хувьд эсрэг байр суурьтай байдаг. Сайжруулсан түлш нь дараагийн шат руу ахиж байгаа л явц. Түүнээс биш шахмал түлш ашиглаад агаарын бохирдлыг байхгүй болгоно гэсэн үг биш. Чанарыг нь л сайжруулах гэсэн алхам.

Одоогийн шахмал түлшинд дараах стандарт, шаардлагыг тавьж ажиллаж байна.

  • Илчлэг 5,200-оос багагүй
  • Дэгдэмхий бодис нь 22-оос ихгүй
  • Хүхрийн агуулга нэгээс ихгүй
  • Үнслэг нь 27-оос ихгүй байх ёстой

Багануурын нүүрсний хувьд илчлэг нь 3,600 байдаг бол сайжруулсан шахмал түлшний илчлэг 5,800 байдаг. Багануурын нүүрс ашиглавал жилд 1.1 сая тонн нүүрс ашиглах шаардлага гарч байгаа. Одоо бол 650 мянган тонн шахмал түлш гарч байгаа.

Иймд сайжруулсан шахмал түлш ашиглахаа боливол эргээд нэг шат ухарна. Цаашид яаж чанарын сайжруулах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Зуух, шахмал түлш зэргийг туршаад, туршаад 50-55 хувь л агаарын бохирдлыг бууруулах боломжтой.

Нүүрс түлж л байгаа бол агаарын бохирдол хэзээ ч арилахгүй” гэв.

Өмнөх мэдээ

Леонил Мессигийн амны цаасан дээр хийсэн гэрээг дуудлага худалдаанд оруулна

Дараагийн мэдээ

Ч.Хүрэлбаатар: Баруун аймгууд гурван нэр төрлийн 400 гаруй барааг ОХУ руу татваргүй оруулах хэлэлцээр хийгдэж байгаа

ХолбоотойМэдээ

CNews

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08
CNews

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08
CNews

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08
Дараагийн мэдээ

Ч.Хүрэлбаатар: Баруун аймгууд гурван нэр төрлийн 400 гаруй барааг ОХУ руу татваргүй оруулах хэлэлцээр хийгдэж байгаа

Х.Бадамсүрэн: Говийн бүс нутагт зэс, ган, нүүрсийг гүн боловсруулах үйлдвэр баригдана

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    40 хуваалцсан
    Хуваалцах 16 Жиргэх 10
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.