• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 21 | Лхагва
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Дахин төлөвлөлтийн улмаас хохирсон 24 өрх 10 жилийн дараа орон сууцны батламжаа авцгаалаа

2024-02-02
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоосон.

Тухайн жилдээ “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ. Төслийн байршилд 2015 онд “Жи Ди” ХХК 24 айлын 24 нэгж талбар бүхий 11 га газар чөлөөлсөн ч тус компанийн ажил зогссоны улмаас 24 өрх хохироод байсан юм.

Тэгвэл өнөөдөр 10 жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон 24 өрхийн хохирлыг барагдуулж, орон сууцны батламжийг нийслэлийн Засаг дарга гардууллаа.

зураг

НЗДТГ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар энэ үеэр “Улаанбаатар хот гэр хорооллоо орон сууцжуулж байж агаар, хөрсний бохирдлоос ангижран, иргэдийн амьдралын чанар сайжирна.

Одоо тулгарч байгаа асуудлуудыг шийдэхийн тулд өмнөх бодлогын алдааг засаж залруулах ёстой. Тиймээс Хотын даргын албан тушаалд томилогдсоны дараагаар “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК /НОСК/, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын удирдлагуудтай уулзаж, гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын улмаас хохирсон айлуудын хохирлыг барагдуулахаар ажилласан” хэмээв.

“Эдгээр өрх өнгөрсөн хугацаад НОСК-ийн түр суурьшуулах байранд амьдарч байсан”

зураг

НЗДТГ

Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Дээрх 24 өрх 2014 онд гэрээ хийж, газраа чөлөөлсөн. Энэ хугацаанд хоёр удаа гүйцэтгэгч компани нь солигдсон. Гэвч тус компаниуд үйл ажиллагаагаа явуулж чадаагүйн улмаас төсөл хэрэгжих боломжгүй болж, иргэд 10 жилийн турш хохирсон юм. Эдгээр өрх өнгөрсөн хугацаад НОСК-ийн түр суурьшуулах байранд амьдарч байсан. Бид 2023 оны арваннэгдүгээр сараас тухайн иргэдтэй уулзаж, ажил хэрэг болгон, өнөөдөр ийнхүү орон сууц эзэмшүүлэх эрхийн батламж гардууллаа” гэлээ.

Д.Амархүү: Асуудлаа шийдэж чадалгүй явсаар 24 айлын 300 гаруй иргэн хохирсон

зураг

НЗДТГ

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч Д.Амархүү “2014 онд “Жи Ди” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан ч үйл ажиллагаа нь доголдож гэрээг нь цуцалсан. Үүнээс хойш цагдаа, шүүхэд хандаж, өнөөдрийг хүртэл асуудлаа шийдэж чадалгүй явсаар 24 айлын 300 гаруй иргэн хохирсон. Өнгөрсөн хугацаанд асуудлаа шийдвэрлүүлэхээр олон зүйл хийж явсны эцэст нийслэлийн одоогийн удирдлагууд бидний асуудлыг шуурхай шийдэж, шинэ орон сууцтай болгож байгаад баяртай байна” гэв.

2017 онд хийсэн судалгаагаар гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын улмаас 640 өрх хохирсон байдаг. Өнөөдрийн байдлаар НОСК-ийн түр суурьшуулах байранд 132 өрх амьдарч байгаа юм. Үлдсэн айлуудын хохирлыг үе шаттайгаар барагдуулах бөгөөд нийслэлийн зүгээс тухайн байршилд дэд бүтцийг бүрэн шийдвэрлэж, хүлээсэн үүргээ биелүүлсэн тул төслийг үргэлжлүүлэх бүрэн боломжтой. Иймд дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.

М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийг нийслэлээс бүрэн хариуцаж ажиллах болно

зураг

НЗДТГ

“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан “Тухайн байршилд чөлөөлсөн газрыг НОСК-д шилжүүлж байгаа. Үлдсэн айлуудын газрыг чөлөөлж, гэр хорооллыг орон сууцжуулах төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Өмнөх төсөл хэрэгжүүлэгч компанийн иргэд болон төрд учруулсан хохирлыг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.

Иргэдийг дахин хохироож болохгүй тул гэр хорооллыг орон сууцжуулах төслийг нийслэлээс бүрэн хариуцаж ажиллах болно. Мөн Баянхошуу, Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулна” хэмээв.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Өмнөх мэдээ

ЗӨВЛӨГӨӨ: Мөнгөн аяга худалдан авахдаа хуурамч эсэхийг нь хэрхэн шалгах вэ?

Дараагийн мэдээ

“Хотын төв зам дагуу байрлалд 300 метр дотор оффис, гэртэй бол цусны хорт хавдраар өвчлөх магадлал өндөр”

ХолбоотойМэдээ

CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
CNews

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08
CNews

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08
Дараагийн мэдээ

"Хотын төв зам дагуу байрлалд 300 метр дотор оффис, гэртэй бол цусны хорт хавдраар өвчлөх магадлал өндөр"

Б.Дэлгэрсайхан: БНХАУ-ын талаас Дорноговь, Өмнөговь аймгийн нутагт сэргээгдэх эрчим хүчний станц барих санал тавьсан

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.