Экологийн цагдаагийн албанаас “Ховор” амьтны зэрэглэл, хөхтөн амьтны Улаан данс”-д багтсан зургаан тооны хар сүүлт зээрийг хууль бусаар агнаж, тээвэрлэсэн хэргийг илрүүлжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт иргэн “М” нь зургаан хар сүүлт зээр агнаж, тээвэрлэж явжээ.
Мөн Дархан-Уул аймгийн иргэн “Н” нь зохих зөвшөөрөлгүй “Илдэн игүүшин” нэртэй байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан үйлдлийг тус тус илрүүлэн шалгаж байна.
Тус хэрэгт эрүүгийн хуулийн 24 дугаар бүлгийн 5 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх юм байна.