• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 15 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

“Зэвсэгт хүчний 120, 256, 339 дүгээр ангийг засварлах ажлыг ирэх оны жагсаалтад оруулахаар ажиллаж байна”

2023-12-25
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Хүний Эрхийн Онцгой Комисс(ХЭҮК)-ын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Зэвсэгт хүчний 017, 120, 256, 339 дүгээр ангиудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Ингэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмүүд болон бусад хууль тогтоомж, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, халдашгүй байх, эрүү шүүлтээс ангид байх, зохистой хоол, хүнс, хувцсаар хангагдах, сурч боловсрох зэрэг эрхийн хэрэгжилт болон Монгол Улсын Их Хурлын 2022 оны долдугаар сарын 6-ны өдрийн “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 49 дүгээр тогтоолын хэрэгжилтийг шалгасан байна.

Улмаар хяналт шалгалтын үр дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Батлан хамгаалахын сайдад Комиссын гишүүний 2023 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 06/57 дугаар таван зүйл бүхий зөвлөмжийг хүргүүлсэн.

Зөвлөмжид:

  1. Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн халуун усны барилгыг шинэчлэн барих, ангийн гал тогооны барилгад их засварын ажлыг хийх, шаардлагатай тоног төхөөрөмж, тоног хэрэгслийг суурилуулах, цэргийн байрны ариун цэврийн өрөө, гадна бие засах газрыг эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцүүлэн засварлахад шаардлагатай зардлын тооцоо, зураг төслийг нэг бүрчлэн гаргаж, барилга барих болон засварын ажлыг нэн яаралтай эхлүүлэх
  2. Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагчдын ажлын өрөө болон сургалтын танхим байрлаж буй барилгыг шинээр барих асуудлыг шийдвэрлэх
  3. Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын орыг цэргийн алба хаагч унтаж амрахад тухтай стандарт шаардлагад нийцсэн өргөн ороор солих, нийт цэргийн анги байгууллагад хяналт шалгалт зохион байгуулж, стандартын шаардлага хангаагүй орыг солих
  4. Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн Халуун усны газрын босоо шүршүүр хооронд тусгаарлалтын ханатай болгох, цаашид бусад анги, байгууллагын халуун усны газрын босоо шүршүүр хооронд тусгаарлалтын ханатай болгох ажлыг зохион байгуулахыг тусгаж, улмаар Зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүнг нотлох баримтын хамт Зөвлөмж хүлээн авснаас 45 хоногийн дотор ирүүлэхийг хүссэн юм.

Батлан хамгаалахын сайд 2023 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр Комиссын гишүүний зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлын тайланг ирүүллээ. Тайланд зөвлөмжид тусгасан асуудлуудыг Зэвсэгт хүчний Хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хийгдэх засвар шинэчлэлийн ажлын жагсаалтад тусгасан талаарх мэдээллийг ирүүлсэн байна.

Тухайлбал:

  1. Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн цэргийн гал тогооны барилгын их засварын төсөлд нийт 1,230 метр квадрат талбайг засварлахад 553,500,000 төгрөгийн зардал
  2. Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн цэргийн байрын ариун цэврийн өрөөний их засвар, гадна бие засах газрыг эрүүл ахуйн стандарт шаардлагатай нийцүүлэх засварт нийт 73,890,000 төгрөгийн зардал шаардлагатайг судалсан
  3. Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагчдын ажлын өрөө болон сургалтын танхим байрлаж байгаа барилгыг шинээр барихад 2,914,081,350 төгрөгийн зардал шаардлагатай талаар
  4. Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн Халуун усны газрын босоо шүршүүр хоорондын зайг тусгаарлаж, Зэвсэгт хүчний Хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хийгдэх засвар шинэчлэлийн ажлын жагсаалтад тусгуулахаар ажиллаж байгааг дурдсан байна.
  5. Мөн Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын орыг цэргийн алба хаагчийн орыг стандарт шаардлагад нийцсэн өргөн ороор солих асуудалд цэргийн анги нэгтгэлийн эд хогшлыг “Цэргийн эд хогшлын стандарт” батлагдсаны дараа үе шаттайгаар сольж, шинэчлэхээр төлөвлөсөн зэргээр Комиссын гишүүний Зөвлөмжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаагаа тусгасан байна.

 

Эх сурвалж: Хүний Эрхийн Онцгой Комисс

Өмнөх мэдээ

СУДАЛГАА: Бага насандаа мууртай ойр байх нь шизофрени тусах магадлалыг ихэсгэж магадгүй

Дараагийн мэдээ

Э.Одбаяр: Вьетнам улсад визгүй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр болохоор consul.mn сайт дээр мэдээлэл гарна

ХолбоотойМэдээ

CNews

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08
CNews

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08
CNews

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08
Дараагийн мэдээ

Э.Одбаяр: Вьетнам улсад визгүй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр болохоор consul.mn сайт дээр мэдээлэл гарна

Орон гэргүй, архины хамааралтай 214 иргэнийг нийгмийн хамгааллын тусгай төвүүдэд хүргэжээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    31 хуваалцсан
    Хуваалцах 12 Жиргэх 8
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.