• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 22 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

ЗӨВЛӨГӨӨ: Би “ингэж хүмүүжээд муудаагүй юм шүү” гэдэг үгийг хүүхдэдээ бүү хэл

2023-12-26
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Боловсролын Ерөнхий Газраас/БЕГ/ хүүхдээ хүмүүжүүлэх аргыг үр дүнтэй болгох дөрвөн алхмын тухай эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөлөө.



1.Хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлээрэй

Хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, төрсөн цагаас нь эхлэн хөгждөг. Тэр дундаа эцэг эх, асран хамгаалагч нарын харилцаа хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжид хамгийн хүчтэй нөлөөлдөг. Үүнд, анх тэднийг харсан харц, харилцсан дуу хоолойн өнгө, биеийн хэлэмж гээд илэрхийлэл бүр нь чухал нөлөө үзүүлдэг.

Хэрвээ та хүүхдээ олон нийтийн газар загнаж, зандардаг, найзуудынх нь дэргэд буруутгадаг, сайн үйл хийхэд нь талархаж, магтдаггүй бол хүүхэд өөрийгөө “үнэ цэнгүй”, “хайр мэдрэх эрхгүй” мэтээр хүлээн авдаг.

Хүүхдээ бусадтай харьцуулах нь хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг хамгийн ихээр бууруулдаг сөрөг үйлдэл юм. Харин эсрэгээрээ хүүхдээ үнэ цэнтэй гэдгийг мэдрүүлэх, талархах, тэврэх, магтах зэрэг нь өөрийгөө үнэлэх үнэлэмжид нь эергээр нөлөөлдөг байна.

2.Таны хайр болзолгүй гэдгийг ойлгуулаарай

Эцэг эхийн хувьд та хүүхдүүдээ засаж залруулах, чиглүүлэх үүрэгтэй. Гэхдээ та засаж залруулах зааврыг хэрхэн илэрхийлж байгаа нь хүүхэд үүнийг хэрхэн хүлээж авахыг өөрчилдөг. Хүүхдээ магтах үедээ зарим эцэг эхчүүд санаатай болон санамсаргүй байдлаар “чи хамгийн шилдэг хүүхэд” гэж хэлэх нь түгээмэл байдаг.

“Хамгийн мундаг хүүхэд” энэ үгийг ашиглавал би бусдаас үргэлж илүү байх ёстой гэдэг ойлголтыг бий болгох ба бүх зүйл дээр бусдаас илүү байж л хүүхэд өөрөөрөө бахархдаг болдог. Гэхдээ хүүхэд хэзээ ч бүх зүйл дээр хамгийн шилдэг хамгийн мундаг нь байх боломжгүй.

Хүн бүрд илүү сайн болон муу хийдэг зүйл гэж байдаг. Дээрх үгнүүдийн оронд “ээж нь чамайг чадна гэдэгт итгэж байсан, ээж нь чамайг ямар их хичээснийг харсан, ээж нь чамайг ямар ч дүн авсан ямар ч байдалд байсан хайрлана, хөөх миний хүү онц дүн авсан юм байна ш дээ ээж нь чамаар маш их бахархаж байна” гэдэг үгээр орлуулаарай.

Хүүхдээ зэмлэх үедээ “чи тэнэг” эсвэл түүнийг шүүмжилсэн, буруутгасан байдлаар харьцахын оронд хамтдаа асуудлыг шийдвэрлэе, ярилцъя эсвэл “би чамаар бахархдаг ч яг энэ үйлдэлд чинь урам хугарч байна” гэдэг үгсийг ашиглаарай.

3.Шүүмжлэхээс илүү магтаарай

Та хүүхдэдээ өдөрт эсвэл долоо хоногт хэдэн удаа сөрөг үг хэлж, хэдэн удаа эерэг үг хэлдгээ эргэцүүлж үзээрэй. Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ магтахаасаа илүү олон удаа шүүмжилдэг. Хэрвээ санаатай ч байсан, санаандгүй ч байсан хүүхдэдээ эерэг үгсээс илүү сөрөг үг хэлэх нь ямар үр дүнтэй байх талаар болон таны хүүхдэд ямар мэдрэгдэж байгаа талаар тунгаагаад үзээрэй.

Угтаа хүүхэд хүмүүжлийн эерэг арга бол тэдний хийсэн, чадсан зүйлийг нь өөрт нь ойлгуулж урам зориг төрүүлэх. “Чи ороо зассангүй” гэж загнахын оронд ороо зассан үеийг нь дайруулаад “Чи асуудалгүй ор дэрээ засчихдаг үнэхээр сайн хүү шүү”, “Хоолоо идсэнгүй” гэж хэлэхийн оронд хоолоо идсэн үеийг нь алдалгүй “Чи хоолоо маш сайн иддэг шүү”, “Чи дүүтэйгээ тоглож байхдаа хэтэрхий ширүүн тоглох юм” гэж хэлэхийн оронд “Чи дүүтэйгээ тоглож байгаа сайн ах юм.

Харин дүү чинь чамаас бага учир илүү зөөлөн тоглоорой. Чи чадна.” гэх зэрэг нь илүү үр дүнтэй. Хүүхдэд өөрийгөө “сайн хүүхэд” байх боломжийг олгоорой.

4.Эцэг эхээс өвлөгдсөн хүмүүжлийн хэв маягийг өөрчлөхөд бэлэн, уян хатан байгаарай

Зарим эцэг эх миний ээж аав намайг хүмүүжүүлсэн, би “ингэж хүмүүжээд муудаагүй юм шүү” гэсэн үгийг хэрэглэдэг. Гэтэл нийгэм хурдацтай хөгжиж, хүмүүсийн хүрээлэн буй орчин өөрчлөгдөж байдаг тул та уламжлалт хэв маягт хүлэгдэхийн оронд илүү уян хатан байгаарай.

Хүүхдийнхээ өсөж торниж буй орчин, нийгмийг ажигласнаар та өөрийн хүмүүжлийн аргаа илүү боловсронгуй болгох боломжтой. Мөн хүүхэдтэйгээ ойлголцоход тусална.

Өмнөх мэдээ

Д.Баярболд: Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 85.5 хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байна

Дараагийн мэдээ

Хүн худалдаалах гэмт хэрэгт сэжиглэгдэн Франц улсад саатуулагдсан онгоцыг Энэтхэг рүү буцаажээ

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Хүн худалдаалах гэмт хэрэгт сэжиглэгдэн Франц улсад саатуулагдсан онгоцыг Энэтхэг рүү буцаажээ

О.Батхүү: Нүүрсний сонсголоор яригдсан баримт, мэдээллүүд дээр цагдаа мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэх ёстой

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.