“Бид Бүгд найрамдах Казахстан улсад нээлттэй болон нууц ЛГБТ+ суртал ухуулгыг эсэргүүцэж байна” гэх өргөх бичигт шаардлагатай 50 мянган хүн гарын үсэг зуржээ. Одоо энэхүү өргөх бичгийг Казахстаны эрх баригчид албан ёсоор авч хэлэлцэх тухай мэдээлэл Казахстаны Соёл, мэдээллийн яамны сайтад гарсан байна.
Тус яам оролцогч талуудын болон төрийн байгууллага, олон нийтийн холбоодын төлөөлөгчдийг багтаасан ажлын хэсэг байгуулах аж.
Үүний өмнө Гүржийн эрх баригчид ЛГБТ+ суртал ухуулгыг хориглох тухай хуулийн багцыг хэлэлцэхээр болсон юм. Тус улсын эрх баригч нам болох “Гүржийн мөрөөдөл-Ардчилсан Гүрж” нам ЛГБТ+ суртал ухуулгыг хориглох хуулийн төслүүдийн багцыг парламентын хэлэлцүүлэгт шилжүүлэх аж.
Түүнчлэн хүйсээ солиулах мэс заслыг хориглох юм байна.