Лавров Монголыг ШХАБ-ын дараагийн гишүүн болох хамгийн боломжит улс гэжээ

9
Хуваалцсан

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт /2024.05.21/ Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар Казахстаны Астана хотод чуулжээ.

Уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров оролцсон юм. Тэрбээр ШХАБ-ын дараагийн гишүүн болох хамгийн боломжит улс нь Монгол гэсэн байна.

Тэрбээр “БНХАУ болон бусад түншүүдтэйгээ хамт ШХАБ-ын дараагийн гишүүн болох тодорхой нэр дэвшигч нь Монгол гэдэгт бид итгэж байна. Газрын зургаас харвал тус улс ШХАБ-ын бүсэд зохицолдон орж байгаа. Ийм учраас Монголын хөршүүддээ ШХАБ-д элсүүлэхийг бүх гишүүн улсууд дэмжиж байгааг хүлээн зөвшөөрөхийг уриалж байна” гэжээ.

ШХАБ-ыг 2001 онд БНХАУ, ОХУ үүсгэн байгуулсан. Тус холбоо нь есөн гишүүнтэй Монгол Улс нь ШХАБ-ын ажиглагч орон гэх статустай явдаг билээ.

Эх сурвалж: TASS

ХолбоотойМэдээ

Дараагийн мэдээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн


Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.