2021 онд гаргасан “Reg S Notes”-ийн 170,431,000 ам.доллар буюу 80.37 хувийг солилцох захиалгыг энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан байна. Үүний зэрэгцээ “Deutsche Bank AG” болон “Korea Investment & Securities Asia Limited” компанитай хамтран 52,515,000 ам.долларын бонд нэмж гарган нийт 225 сая ам.долларыг татан төвлөрүүлж чаджээ.
Энэхүү ажлыг гүйцэтгэхэд хөрөнгийн зах зээл, хуулийн зөвлөх компаниуд болон МИК-ийн ТУЗ, мэргэжлийн хамт олон оролцсон байна. МИК нь ОУ-ын хөрөнгийн зах зээлээс ийнхүү гурав дахь удаа бонд гаргасан нь компанийн үйл ажиллагаа нь хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцэж, итгэл хүлээсэн хэвээр байгааг илтгэж буй.