• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 13 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Монголд анх удаа морин тойруулгын уралдаан зохион байгуулна

2024-02-05
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Үндэсний өв соёл, уламжлалыг олон улсад сурталчлан таниулах, морин спортыг аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлэх зорилгоор үндэсний “Хай Пэй” ХХК-аас санаачлан Монголд анх удаа “HIPAY CUP 2024″ холын зайн морин тойруулгын уралдаан зохион байгуулах гэж байна.

Энэ хүрээнд орчин цагийн монгол адуунд зориулсан 4 километр урт морин тойруулгыг Төв аймгийн Сэргэлэн суманд барихаар зураг төсөл нь бэлэн болжээ. Барилгын ажлыг 2024 оны гуравдугаар сарын 1-нд эхлүүлж тавдугаар сард ашиглалтад оруулах юм.
Морин тойруулга барьснаар дотоод, гадаадын үзэгчид монгол морины уралдааныг тухлан үзэх боломжтойн сацуу олон төрлийн дагалдах бизнес хөгжиж, ажлын байр нэмэгдэнэ гэдгийг “Хай Пэй” компанийн ерөнхий захирал Б.Наранбат онцолж байлаа.

Тэрбээр, Үндэсний морин уралдааныг илүү ая тухтай байдлаар үзэгчдэд хүргэхийг зорьж байгаа бөгөөд энэ хэрээр морин спортын үзэгч, сонирхогч нэмэгдэнэ гэж харж байна.
Байршлын хувьд ч хотоос 44 километрийн зайд учир Улаанбаатарын иргэд очиж үзэх боломжтой. Мөн Хятадын жуулчид богино хугацаагаар Монголд ирэхэд тэдэнд үзүүлэх, сурталчлах монголын нэг үндэсний өв соёл нь морин уралдаан байх болов уу гэж харж байна гэсэн юм.

“Хай Пэй” нь Хятад улсын Alipay, Wechatpay төлбөрийн хэрэгслийг хүлээн авдаг бөгөөд Эрээн хотын соёл, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын компанитай хамтран ажиллахаар 2023 онд Шанхай хотноо гэрээ байгуулсан.

Тус компани Дорноговь аймгийн Замын-Үүд суманд мөн морин тойруулга барихаар 80 га газрыг дуудлага худалдаагаар авч, энэ ондоо багтаан бүтээн байгуулалтаа эхлэхээр зорьж байгаа аж. Уг байршилд морин тойруулга барих нь хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн, Монгол морин спорт уяачдын холбооны дэд тэргүүн Ц.Туваан, Морин уралдаан нь салбарын хэмжээнд хүртлээ хөгжсөн ч хавчигдмал байдалд ороод байна. Сүлжээгүй газар, хараа хяналтгүй, нууцаар уралдаан зохиох тохиолдол их гарч байна.

Энэ нь морин уралдаанд мөрдөж буй тодорхой стандарт байхгүйг харуулж байгаагаас гадна эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Харин морин тойруулгын уралдаан зохион байгуулж байгаа нь энэ салбарт стандартыг хэвшүүлэх, сайн зохион байгуулалт авчирна гэж харж байна гэв.

Уралдааны нэгдүгээр шат тавдугаар сарын 3-4-ний өдрүүдэд, хоёрдугаар шат мөн сарын 11-нд болно. Морин тойруулгын нэг удаагийн уралдаанд 40 морь уралдуулах бөгөөд 4 насны ангилал тус бүрд 160 хүлэг шандас сорино.
Уралдааны бүртгэлийн хураамжийн орлогыг зохион байгуулагчид шимтгэл авахгүйгээр 100 хувь шагналын санд хуваарилж буйгаараа онцлог. Тодруулбал, тэргүүн байранд орсон хүлгийн шагналын сан 224 сая төгрөг байх бөгөөд морины эзэн шагналын 50 хувь болох 112 сая төгрөг, уяач 40 хувь буюу 89 сая төгрөг, унаач хүүхэд 10 хувь буюу 22 сая төгрөгийн эзэн болох юм.

Өмнөх мэдээ

Евро-5 ангиллын АИ-92 автобензиний үнэ 400 төгрөгөөр буурлаа

Дараагийн мэдээ

Шар усны үер болох эрсдэл өндөр байна

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Шар усны үер болох эрсдэл өндөр байна

Түргэний автомашины хөдөлгөөнд саад учруулсан жолоочийн эрхийг хасжээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.