• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 15 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

М.Бадарчийн Спортын арбитрын шүүхэд хандсан хурлын тов хүлээгдэж байна

2023-12-23
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан.

Ингэхэд Монгол улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хурааж, түүнийг Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хассан.

Мягмарын Бадарч 2009 онд сумын начин, 2012 онд аймгийн арслан, 2017 онд улсын харцага, 2020 онд улсын гарди, 2023 онд төрийнхөө наадамд түрүүлж улсын арслан цол хүртсэн үндэсний бөхөөр 13 дахь жилдээ хичээллэж буй тамирчин билээ.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд өөрөөс нь сэргээшийн төрлийн бодис илэрснийг илтэд үгүйсгэж байсан ч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж шийдвэрээ гаргасны дараа “Төрийн наадамд түрүүлнэ гэдэг бол бөх хүн болгонд олдоод байдаггүй ховорхон хувь тавилан билээ харин энэ зүйлийг минь дагаад сэргээш гэх зүйл дагаж гарч ирсэнд туйлын их харамсаж байна.

Би барилдах хугацаандаа улсын наадамд болон, заал танхимын барилдаанд явцын шинжилгээ байнга өгсөөр ирсэн билээ. Мэдээж спорт гэдэг бол шударга өрсөлдөх зарчим дээр тулгуурладаг учир шинжилгээ авах асуудал дээр санал нэг байдаг билээ, харин шинжилгээ авах явц хууль журмын дагуу авсан уу гэдэг дээр миний бие одоог хүртэл итгэл үнэмшил бага гомдолтой байгаа билээ. Мөн олон зүйл нурших илүүц биз тэртэй тэргүй нийгэмд дээрх асуудлууд одоог хүртэл эргэлзээ тээнэгэлзээ дагуулсаар байгааг та бүхэн минь надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа билээ.

Иймийн тулд миний бие олон жилийн хүч хөдөлмөрөө хамгаалж, хардах эрхийнхээ хүрээнд дээрх асуудалд цаашдаа нухацтай хандах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Улмаар М.Бадарч Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын гүүхийн дэргэдэх допингийн давж заалдах комисс-т хандаж, өөрөөсөө сэргээш илэрсэн эсэхийг нягтлан шалгаж, хянан шийдвэрлүүлэх хүсэлт өгсөн байна. Уг холбоо нь спортын төрөл бүрээс томилогдсон арбитрч, шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульч нараас бүрддэг. Давж заалдах комиссын бүрэлдэхүүнд допингийн 6 арбитрч ажилладаг.

Тодорхой хүрээлэлд яригдаж байгаа мэдээллээр бол М.Бадарчийн хүсэлт гомдлыг Спортын арбитрын шүүх нааштайгаар шийдсэн, Допингийн эсрэг үндэсний төвтэй уулзалт хийсэн бөгөөд ойрын өдрүүдэд эцэслэн шийдвэрлэж танилцуулна. Нөгөө талаас М.Бадарчийг уг гомдлынхоо мөрөөр дээрх шийдвэрийг хүчингүй болгох тул аль хэдийн бэлтгэлдээ орсон гэх мэдээлэл байна.

Харин М.Бадарчааас өөрөөс нь асуухад “Хурал болоогүй байгаа, мэдээлэл өгөхгүй” гэсэн юм. Ташрамд дурьдахад, Монголын олон улсын ба үндэсний спортын арбитраас Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан МҮБХ-НҮТББ-н шийдвэрийг эсэргүүцэн гаргасан гомдлыг хүлээн авч хянан хэлэлцээд уг шийдвэрийг хүчингүй болгож байв

Өмнөх мэдээ

Морьт харваачид дэлхийн аваргад хүч сорьж, IV байрт орлоо

Дараагийн мэдээ

Н.Өнөрцэцэгийг суллах боломжийг хүүхдүүд гэж тооцсон ба ирэх долоо хоногт шүүх дахин хуралдана

ХолбоотойМэдээ

CNews

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08
CNews

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08
CNews

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08
Дараагийн мэдээ

Н.Өнөрцэцэгийг суллах боломжийг хүүхдүүд гэж тооцсон ба ирэх долоо хоногт шүүх дахин хуралдана

Эцэг эхчүүд үдийн цайны чанар, хүртээмжийг шүүмжилсэн ч төсөв нэмэхийг дэмжсэнгүй

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    31 хуваалцсан
    Хуваалцах 12 Жиргэх 8
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.