Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2023 оны эцэст 4317.8 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 787.9 тэрбум төгрөгөөр буюу 22.3 хувь өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оноос өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 635.2 тэрбум төгрөгөөр буюу 21 хувь нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 65.2 (31.6 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Нийгмийн даатгалын сангийн зарлага 2023 онд 4064.7 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 626.1 (18.2 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 543.0 (17.3хувь) тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 30.7(38.1хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв. Тэтгэврийн даатгалын сангаас 2023 он гэхэд 497.0мянган хүнд 3651.1 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 16.5 (3.4 хувь) мянган хүнээр нэмэгдэж, олгосон тэтгэврийн хэмжээ 590 (19.3 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.