• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 24 | Мягмар
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Асаргааны тэтгэмжийг бодитойгоор хэрэгцээнд тулгуурлан тогтоох шаардлагатай байна

2024-05-30
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Хүний Эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-оос Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар 23 дугаар илтгэлийнхээ зарим хэсгээс өнөөдөр онцлон танилцуулав.

Тодруулбал уг илтгэлд байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудалд ХЭҮК дараах дүгнэлтийг гаргажээ.

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан “Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 12,000 гаруй хүүхэд бий. Ихэнхдээ эцэг эх нь асардаг тул хөдөлмөрлөх эрх нь хязгаарлагдаж, өрхийн орлого буурдаг. Иймд эцэг эхийнх нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, орон сууцны хөнгөлөлт болон сэтгэл заслын үйлчилгээнд хамруулах, нийгмийн халамжийн болон асаргааны тэтгэмжийг бодитойгоор тооцож хэрэгцээнд тулгуурлан тогтоох шаардлагатай байна.

Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарсны тэтгэмжид сард 300,000 гаруй төгрөг олгодог. Гэтэл хүүхдийн зардал нэг сая гаруй байгаа тул тэтгэмжийг бодитой тогтоох хэрэгтэй.

Мөн хавсарсан хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд их бий бөгөөд уналт таталт нийтлэг байдаг. Уналт таталтын эсрэг эмийн хэрэгцээг хангах тогтолцоо, хүртээмжид анхаарах хэрэгтэй. Ялангуяа орон нутагт эм нь олдохгүй, хүрэлцэхгүй байгаагаас заавал нийслэлд ирэх шаардлагатай болдог.

Үүний дээр Монголд эмчлүүлэх боломжгүй тохиолдолд гадаадад эмчлүүлээд ирэхэд хэрэглэх зарим эмийг нь Монгол Улсын бүртгэлд байхгүй гээд оруулдаггүй, хугацаа их шаарддаг зэрэг үзэгдэл байна. Иймээс шаардлагатай эмүүдийг яаралтай горимоор бүртгэж, даатгалд хамруулах нь зүйтэй гэж үзэж байна” гэлээ.

Дээрх тайланд дурдсанаар байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчдын 79.3 хувь нь буюу таван хүн тутмын дөрөв нь мэргэжилтэй байна. Гэсэн хэдий ч эцэг, эх, асран хамгаалагчийн хувьд хүүхдийг хувцаслах, бие засуулах, хооллох, ундлах, орон гэрийг нь цэвэрлэх, өөрт нь тухтай газар байрлуулах, зөөх, эмчилгээ хийлгэх, эм тариа худалдан авах, хувцас, цагаан хэрэгслийг угаах, салхинд гаргах, нарлуулах зэрэг үүргүүдийг өдөр тутамдаа гүйцэтгэх шаардлага байдаг тул хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг.

Өмнөх мэдээ

АН-ын дарга Л.Гантөмөрийг Монголын 180 мянган малчнаас уучлалт гуйхыг шаардлаа

Дараагийн мэдээ

Ц.Бямба-Отгон гарди түрүүллээ

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Ц.Бямба-Отгон гарди түрүүллээ

Зуны саруудад гэнэтийн ус ихтэй аадар бороо орох төлөвтэй байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.