• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 16 | Лхагва
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Нүүрсний хулгайн хэрэг хаана очоод гацчихав, Х.Нямбаатар сайд аа?

2023-04-18
Гэмт хэрэг, зөрчил, Хууль, эрх зүй
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

    “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар зохион байгуулахаар хугацаа товлосон нээлттэй сонсгол хуулийн байгууллагын хяналт шалгалтад саад учруулж болзошгүй гэсэн шалтгаанаар хойшилсоор байгаад иргэд олон нийт бухимдаж эхлээд байна.

Тодруулбал, хилийн боомтоор ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Түр хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд нээлттэй сонсгол хэлбэрээр зохион байгуулагдахаар товоо зарласан байсан.  

Гэтэл АТГ-аас УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд зааснаар Түр хорооны үйл ажиллагаа шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байгаа учраас нүүрсний хэргийг хянах Түр хорооноос энэхүү нээлттэй сонсголыг хойшлуулж байгаагаа мэдээлсэн.

Тэгвэл энэхүү мэдээлэл нь зарим иргэдийн дунд  Түр хорооныхон өөрсдөө энэ хэрэгт хойрго хандах, хойшлуулах шалтгаан гарсан уу гэсэн хардлагыг төрүүлээд байна. Учир нь, Нүүрсний хэргийг хянан шалгах Түр хорооны дарга Г.Ганболд “Нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдийг хамгаалах, тэр дундаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани болох Тавантолгой төмөр зам компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал болон Д.Бат-Эрдэнэ нарыг хамгаалах ажлыг идэвхтэй хийж байгаа хүмүүсийн нэг гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнд тархаад байгаа аж.

“Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын хувьд, өмнө нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх шалтгаанаар АТГ шалгаж байсныг иргэд мэднэ. Тиймээс улс төрийн хүрээнд энэ мэт шум дэгдээд байгаа нь Түр хорооны гишүүдийг хардахад хүргээд байгаа аж.

Ямартай 70 гаруй хүн шалгагдаж байгаа гэх нүүрсний хэрэг шударга зарчмаар шийдэгдээсэй гэсэн хүлээлттэй байгаа олон хүнд Нүүрсний хэргийг хянан шалгах Түр хороо 13 гишүүнтэй байгуулагдсан гэдгийг дахин сануулаад, сонгуулийн сураг чимээ ойртож буй энэ өдрүүдэд нээлттэй сонсголыг тун удахгүй зохион байгуулж, Монголын ард түмэн, хүүхэд залуусын ирээдүйн боломжоос хулгайлсан урт гартнуудад хариуцлага тооцох болов уу гэсэн найдлага тавин хүлээж байгааг дахин уламжилъя.

    “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж буй хэргүүдийн явцын талаарх мэдээлэл, хариуцлага тооцсон иргэн аж ахуй нэгж байгууллага, холбогдох албан тушаалтны мэдээллийг олон нийтэд нээлттэй ил тод мэдээллэхийг иргэд дахин шаардсаар байна.

   Нөгөөтэйгүүр, хамгийн анхны нээлттэй сонсголоор Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван хэвлэлийнхэнд мэдээлэхдээ  “Гаалийн байгууллагаас 2013, 2018, 2022 онд дотооддоо хяналт, шалгалт зохион байгуулсан. Хяналт, шалгалтын хүрээнд тодорхой мэдээлэл, баримтуудыг цуглуулж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Энэ асуудлыг шалгаж байгаа.

Манайх 18 гаалийн газрыг хянаж ажилладаг. Гаалийн мэдүүлэггүйгээр нүүрс гарсан асуудал яригдаж байна. Тодорхой хэмжээний бүртгэл дутсан байна. Эдгээр асуудал бодитой эсэхийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Хариуцлага алдсан албан хаагчдад арга хэмжээ авна” хэмээн мэдээлж байсан. Тиймээс тоо хэмжээнээсээ илүү гарсан, бүртгэл хийгдээгүй 1 сая тонн нүүрснийхээ хулгайчдыг олж илрүүлэх ажлын явц ямар шатандаа явааг нээлттэй сонсголд дахин мэдээллэхийг хүсэж байгаа юм. 

Мөн гаалийн байгууллагаас Гашуунсухайтад ажиллаж байсан гаалийн улсын ахлах байцаагч албатай хоёр алба хаагчийг холбогдуулан шалгаж байгаа гэсэн мэдээллийг өгч байсан. Тиймээс энэ хэргийн явцын талаарх мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх хэрэгтэй гэдгийг нүүрс тээврийн жолооч нарын төлөөлөл ч  бас хэлж байв. 

 АТГ-ын дарга З.Дашдаваа “Нүүрсний гэх тодотголтой Эрүүгийн 32 хэргийг Цагдаагийн байгууллага болон АТГ шалгаж байна. Оффтэйк гэрээтэй холбоотой асуудал АТГ-т ирсэн байгаа. Оффтэйк гэрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу мэргэжлийн нарийн шинжээч томилно. Шинжээч томилогдсоноор энэ гэрээг гэмт хэргийн шинжтэй байгаа эсэхийг дүгнэнэ.

Мэргэжлийн экспертүүдийн баг ажиллана. “Эрдэнэс Тавантолгой” компанийн үе үеийн удирдлагуудыг шалгана. Сүүлийн 10 жилээс эхлэн мөрдөн шалгана” хэмээн хэвлэлийнхэнд дуулгаж байсан.

Ямартай ч өнгөрсөн хугацаанд нүүрсний хэрэгт ялагдагчаар татагдсан гэх 50 хүн мэдүүлэгээ өгч, энэ хэргийн сэжүүрийг илүү тодорхой болгосон байх учиртай.  Тиймээс нээлттэй сонсголын хугацааг  дахин  товлож, нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж буй 76 хүний хяналт шалгалтын явц хэрхэн явж байгааг иргэд, олон нийтэд мэдээллэхийг  хүлээж байна. 

Түр хорооноос өмнө нь товлосон хугацаагаар бол нүүрсний хулгайтай холбоотой нээлттэй сонсгол 2023 оны дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах байв.

Нүүрсний хэрэг, нээлттэй сонсгол хоёр хаана очоод гацчихав, Х.Нямбаатар сайд аа? 

 

Өмнөх мэдээ

Улаанбаатарт хөрөнгө оруулалтын форум болно

Дараагийн мэдээ

Улаанбаатарт газар хөдлөлтийн 7 хагарал байна гэв

ХолбоотойМэдээ

Гэмт хэрэг, зөрчил

Орон нутгийн замд хүн мөргөж, хөнөөгөөд зугтсан этгээдийг Булган аймгаас илрүүллээ

2024-08-05
Хууль, эрх зүй

III эмнэлгийн зүгээс талийгаач О-г хөдөлгөөнгүй байлгах шаардлагатай байсан учраас гав хэрэглэсэн гэж тайлбарлажээ

2024-07-30
Хууль, эрх зүй

Авлига, албан тушаалын 5 хэргийг шүүхэд шилжүүллээ

2024-06-03
Дараагийн мэдээ

Улаанбаатарт газар хөдлөлтийн 7 хагарал байна гэв

КОВИД-ын үеийн багачууд утасны хамааралтай болжээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • “АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

    53 хуваалцсан
    Хуваалцах 21 Жиргэх 13
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.