Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Хөгжлийн Банк гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар болон Ч.Отгочулуу нар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль, дүрэм журам зөрчиж Худалдаа Хөгжлийн Банкнаас өндөр үнэтэй барилга худалдан авч, давуу байдал олгосон гэх хэргийн шүүх хуралдаан өчигдөр болж шийдвэрээ гаргажээ.
Эх сурвалжийн мэдээлснээр давж заалдах шатны шүүхээс Н.Мөнхбатад оногдуулсан хорих ялыг хоёр болгож, нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хассан байсныг хоёр жил болгон хөнгөрүүлж шийдвэрлэсэн байна.
Харин Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарыг хорих ялаас чөлөөлж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, тус бүр 20 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.
“Хөгжлийн Банк”-ны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан энэ сарын 7-нд товлогджээ. Тус хуралд Н.Мөнхбат, Б.Шинэбаатар нар оролцоно. Ч.Отгочулууг гэм буруугүйд тооцож, хэргийг цагаатгасан юм.