• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 21 | Лхагва
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Олимпоос болж цагаачид, цыганууд хөөгдөв

2023-12-25
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Парис хотноо 2024 онд зуны Олимпийн наадмыг зохион байгуулна. Тэгвэл Олимпийн байгууламжуудын ойролцоох орхигдсон барилгуудад амь зуудаг цагаач, цыгануудыг нүүлгэн шилжүүлэх давалгаа эхэлснээр Камелия Толдеа гэр бүлийнхээ хамт чемоданоо бариад гудамж руу хөөгджээ. Румынд төрсөн Толдеа нөхөр, гурван хүүхдийнхээ хамт Парисын хойд захын Сейн-Сент-Денис хотод амьдарч байв. Тэрбээр олон мянган цагаач болон цыганы хамтаар  орон байраасаа хөөгдсөн бөгөөд энэ нь Парис хотын орон гэргүйчүүдийн асуудлыг улам хурцатгаж байна.

Ирэх долдугаар сард эхлэх зуны наадамд зориулан барьж, засварлаж буй барилгуудын талаас илүү хувь нь Сен-Сент-Дени хотод байрладаг. Тухайлбал, Олимпийн тосгоныг тус хотод барьж байгаа аж.

Сена голоос зүүн хэсэгт орших 1.6 сая гаруй хүн амтай Сейн-Сент-Денис нь Францын хамгийн ядуу бүс юм. Энд цагаачид, цыганууд олноороо оршин суудаг байна.

Тус улсын орон сууцны удирдлагын 2021 оны тайланд дурдсанаар, тус хотод албан бусаар бий болсон хамгийн том ядуусын хороолол байдаг аж.  2023 онд Сейн-Сент-Денис дэх дор хаяж 60 байрыг хаасан гэж Ройтерс агентлаг захиргааны болон шүүхийн баримт бичигт үндэслэн мэдээлэв.

Гэхдээ Францын Дотоод хэргийн яамнаас мэдээлэхдээ,  нүүлгэн шилжүүлэлт нь Олимпийн наадамтай холбоогүй бөгөөд хуулийн дагуу ердийн журмаар явагддаг гэв. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард батлагдсан шинэ хуулиар орон байрыг хууль бусаар эзэмшсэн тохиолдолд их хэмжээний торгууль, хорих ял оногдуулахаар заажээ.

Засгийн газар хотын захад яаралтай орон сууц барихад ашигладаг нийгмийн зочид буудлуудын тоог 1000-аар, ойролцоогоор 10 хувиар бууруулсан. Үүний дараа орхигдсон орон сууцны барилгыг хааж байгаа нь эмзэг бүлгийн хүмүүсийг тогтворгүй амьдрах нөхцөл байдалд хүргэж байна. Зарим нь Сен-Сен-Денис болон Парисын бусад дүүргүүдийн гудамжинд гарч байгаа бол заримыг нь Францын алслагдсан хэсэг рүү цөлсөн гэж мэдээлэв. Тухайлбал, уг шийдвэрээс болж дор хаяж 3000 хүн гудамжид гарсан гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

Хотын орлогч дарга Филоче Парисын гудамжинд ийм олон хүн, тэр дундаа хүүхдүүдийг тэнүүчилж байхыг хэзээ ч харж байгаагүй гэжээ.  Орон байргүйн улмаас гудамжид гарсан гэх 665 хүний 54 нь жирэмсэн эмэгтэй байгааг “Interlogement 93” арванхоёрдугаар сарын 13-нд мэдээлжээ.

Парисын хотын дарга Анн Идальго өнгөрсөн арваннэгдүгээр сард тус хот Олимпийн наадмын өмнө орон гэргүйчүүдийг хоргодох байраар хангахад бэлэн биш байна гэж анхааруулсан. Толдеагийн гэр бүл болон бусад 70 орчим цыган нарын өөрсдийн гараар босгосон оромж нь Тамирчдын тосгоноос 2 км зайд байрладаг аж. Энэ гэр бүл өнгөрсөн тавдугаар сард амьдарч байсан газраасаа хөөгдсөн бөгөөд оны эхээр цагдаа нар тэднийг хэдхэн хоногийн өмнө амьдарч байсан орхигдсон зочид буудлаас нь дахин хөөж гаргажээ.

Ройтерс агентлаг өнгөрсөн дөрвөөс наймдугаар сарын хооронд Олимптой холбоотой дэд бүтэц, хот байгуулалтын төслүүдийн ойролцоох дөрвөн суурингаас хөөгдсөн 19 цагаачтай ярилцжээ. Тэдний хоёрт нь мужаас тогтвор суурьшилтай байр хуваарилсан боловч бусад нь гудамжинд гарсан байна. Дээрх 19 хүний ​​зарим нь Парисын бүс нутагт өөр дөрвөн скват руу нүүсэн бөгөөд бүгдийг нь дараа нь нүүлгэн шилжүүлсэн эсвэл нүүлгэн шилжүүлэх тухай мэдэгдэл хүлээн авсан байна. Тус улсад яаралтай орон сууцны эрэлт хэрэгцээ хамгийн өндөр байгаа Парисын бүс нутгийг энэ жил үндэсний засгийн газраас цагаач, цыгануудад Францын бусад хэсэгт байр санал болгожээ.

Өнгөрсөн тавдугаар сард төлөвлөгөөний талаар ярихдаа, тухайн үеийн орон сууцны сайд Оливье Клейн орон гэргүй хүмүүсийг өөр бүс нутаг руу нүүлгэн шилжүүлж, энэ арга хэмжээнд жуулчдыг угтан авахын тулд зочид буудлууд засгийн газрын гэрээг цуцалж байна гэж тайлбарласан байна. Парисын эрх баригчдын мэдээлснээр арванхоёрдугаар сарын дундуур гэхэд 3,329 хүнийг гурван долоо хоногийн турш Парисаас өөр газарт түр байранд шилжүүлсэн байна.

Энэ жил мужаас зөвхөн эмзэг бүлгийн хүмүүст, тэр дундаа жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст байр санал болгох заавар авсан гэв. Боломжтой газар байхгүйн улмаас тэд ихэнхдээ үүнийг хийж чаддаггүй байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд нийгмийн орон сууцанд улсын хөрөнгө оруулалт хангалттай өгөөгүйгээс хүмүүсийг байрлуулахын тулд зочид буудлуудад найдаж, системийг эмзэг болгож байна гэж аюулгүй байрыг дэмжигч Аббе Пьер сангийн Парис дахь хэсгийн захирал Эрик Константин хэлэв.

Цагаачдын нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн Францын парламент өнгөрсөн Даваа гаригт Европын холбооны гишүүн бус иргэд Францад 5 жил оршин сууснаар орон сууцны хөнгөлөлт эдлэх нөхцлийг бүрдүүлсэн хуулийг баталжээ.

Олимпийн дэд бүтцийг хариуцсан төрийн байгууллага болох “Solideo” мэдэгдэлдээ, Тамирчдын тосгоныг орон байраар хангах 3000 орчим сууц болгон хувиргах бөгөөд үүний 17 хувь нь нийтийн орон сууц юм. Энэ нь хангалттай биш, худалдан авах үнэ нь тухайн бүс нутгаас олон хүнд хүрч чадахгүй байна гэж нутгийн бүлгүүд хэлж байна.

Сена голын ойролцоох Атлетын тосгоноос 500 метр хүрэхгүй зайд орших цементийн үйлдвэрээс өнгөрсөн дөрөвдүгээр сард хөөгдсөн 400 хүний ​​дотор Суданы дүрвэгч Абдалла Али болон бусад 27 дүрвэгч цагаач байв. Али болон бусад хүмүүсийг саарал өнгийн вагонд суулган Парисын өмнөд дүүрэгт  байрлах зочид буудалд хүргэв. Гэтэл долоо хоногийн дараа тэднийг  ямар ч тайлбаргүйгээр бүгд эндээс явах ёстой гэж хэлээд буудалд байх хугацаа нь тавдугаар сарын 4-нд дууссан тухай мэдэгдлийг үзүүлжээ. “Биднийг ингэж гудамжинд гаргах нь буруу. Бид Францад ажилладаг, 2024 онд ирэх тамирчдаас илүү амьдрах байртай болох эрхтэй” гэж хог түүгч Али 2018 оноос хойш нийгмийн орон сууц авахаар хүлээгдэж байгаа баримт бичгээ сэтгүүлчид үзүүлжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Өмнөх мэдээ

Улаанбаатарт өдөртөө 13 градус хүйтэн байна

Дараагийн мэдээ

УБЦТС: Эрчим хүчийг бүхэлд нь унагахаас сэргийлж хязгаарлана

ХолбоотойМэдээ

CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
CNews

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08
CNews

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08
Дараагийн мэдээ

УБЦТС: Эрчим хүчийг бүхэлд нь унагахаас сэргийлж хязгаарлана

Нийслэлчүүдийн 84 хувийг орон сууцжуулах эрх баригчдын хоосон амлалт

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.