• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 15 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Сошиал дахь иргэдийн хандлага: Ослын хариуцлагыг “Nissan Patrol”-ийн жолоочоос нэхэж байна

2024-01-25
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

2024.01.23-2024.01.24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн ойролцоох уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, томоохон хэмжээний осол гарсан. Ослоор гурван алба хаагч нас барж, 60 айлын орон сууц шатаж, иргэдэд их хэмжээний шууд хохирол учраад буй.

Яг одоо хэргийг ЦЕГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна.

Газ тээвэрлэж явсан автомашин нь уулзвар дээр “Nissan Patrol” маркийн автомашинтай давхар эргэх үерээ шүргэлцсэн. Улмаар газ алдагдсан камерын бичлэг бий.

Одоогоор тухайн “Дашваанжил” ХХК-ийн газыг тээвэрлэж байсан жолооч Ч.Ренчиндорж, “Nissan Patrol” маркийн автомашиныг унаж явсан Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн албаны дарга Э.Мөнхнаран нарыг 48 цагийн хугацаатай саатуулж, мөрдөн шалгаж байна.

Хэргийн шууд оролцогчдод дээрх хоёр жолоочоос гадна ААН-ийн хувиар “Дашваанжил” ХХК дурдагдаж буй. Учир нь стандартгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр газ тээвэрлэж байсан, замын зөвшөөрлөө аваагүй зэрэг мэдээллийг хуулийн байгууллага цуглуулаад байна.

Гэм бурууг шүүх тогтоодог. Харин хэвлэл иргэдийн дуу хоолой, байр суурийг дамжуулдаг. Аливаа редакцын бэлтгэдэг аливаа мэдээ, сурвалжилга нь иргэдийн байр суурийг заавал хангадаг. Өдгөө томоохон хэмжээний энэхүү осол хэний буруутай үйлдэл байсан нь ихээхэн анхаарал татаж буй. Мөн Батлан хамгаалах яамны албаны дарга оролцсон тус хэргийг шударга шийдвэрлэх эсэхийг иргэд ч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч анзаарч байна.

Бүх нийтээр анхаарал татаж буй асуудал бол сэдэв.

Гадаадын хэвлэлүүдэд санал асуулга хийж, үр дүнд нь анализ хийснээр мэдээ, материалдаа ашигладаг, аливаа сэдэвт баримтлах редакцын байр суурь, чиглэлээ тодорхойлдог жишиг бий.

Японы “Yomiuri” сонины “Japan News” сайт Шинзо Абэг нас барсны дараа санал асуулга явуулсан. Улмаар төрийн ёслолоор оршуулах үйл ажиллагаа зохион байгуулахыг иргэдийн 56 хувь зөвшөөрөхгүй байгаа тухай мэдээ нийтэлсэн.

Мөн “Reuters” болон “Ipsos” хэвлэл хамтарч, Жо Байдэнийг АНУ-ын ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллах нь тохиромжтой эсэхэд санал асуулга явуулсан. Улмаар “Иргэдийн 77 хувь нь Жо Байдэнийг хэтэрхий хөгшин гэж үзэж байна” гэсэн гарчигтай мэдээллээ нийтэлсэн.

Харин бид Дүнжингаравын ойролцоо болсон осолд чухам хэн буруутай талаар иргэд ямар байр суурь илэрхийлж буйг судлах зорилгоор ээлжит санал асуулгаа байршуулсан. Хэрэгт буюу ослын процесст шууд хамаатах гурван субъектыг Reaction сонголтоор, хэрэв өөр санал байвал Comment хэсэгт бичих хэлбэрээр санал асуулгыг хийв.

Ингэхэд хоёр цагийн дотор:

  • 2 мянган Reaction-ий 1.2 нь “Nissan Patrol” маркийн автомашины жолоочийг
  • 69 нь “Дашваанжил”-ын жолоочийг
  • 718 нь “Дашваанжил” ХХК-ийг өөрийг нь хариуцлага хүлээх нь зүйтэй гэж бодож байна.

Мөн 447 сэтгэгдлийн 1/3 орчим нь өмнөх болон одоогийн хотын дарга, эрх мэдэлтэн, албан тушаалтнууд илүү хариуцлага хүлээх ёстой гэж, шинэ хувилбар дэвшүүлжээ.

Үүнээс, иргэд “Дашваанжил” ХХК-ийн жолоочийг өмгөөлж байна. “Nissan Patrol”-ийн жолоочийг буруутгаж байна. Гурван сонголтод багтаагүй саналыг коммент хэсэгт ихээр бичсэн нь төрийн эрх бүхий албан тушаалтнуудыг илүү онцолж байна гэсэн дүгнэлтэд хүрч болох юм.

Сошиал санал асуулга явуулснаар иргэдийг талцуулах бус, тухайн сэдэвт олон нийт ямар ерөнхий байр суурь илэрхийлж буйг тандах боломж олгодог. Харин хуулийн байгууллага үнэн мөнийг тогтооно. Иргэд болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол энэ чиглэл дэх мэргэжлийн байгууллага биш. Харин иргэд байр сууриа илэрхийлэх эрхтэй, түүнийг нь хэвлэлийн байгууллага тодорхой хэмжээнд дамжуулах үүрэгтэй.

Иргэдийн байр суурийг нэг санал асуулга дор бөөгнүүлэн харьцуулж үзүүлэх нь аливаа баримтыг гуйвуулах, гүтгэх, мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх, эсвэл үнэн мөнийг тогтоохыг оролдох үйлдэл биш болно. Харин хувь хүмүүсийн сошиал платформдоо илэрхийлсээр буй үзэл бодлуудыг цуглуулж, статистик хэлбэрээр үзүүлэхийг зорьсон.

Бид “Nissan Patrol” маркийн автомашин нь Батлан хамгаалах яаманд бүртгэлтэй, тус яамны албаны дарга ослын үеэр жолоодож явсныг анх мэдээлсэн. Мөн тухайн хэсэгт газар олгож, зам төлөвлөсөн улс төрийн хамаарал бүхий албан тушаалтнуудын тухай нийтлэлийг хүргээд байна. Мөн “Дашваанжил” ХХК нь дүрэм, стандарт зөрчсөн эсэх асуудлаар мэдээлэл бэлтгэхээр ажиллаж байна.

Ослын тухай цаг үеийн шинэчлэгдсэн мэдээллийг олон талт хэлбэрээр хүргэсээр байна.

Өмнөх мэдээ

Жүдо: Португалын гранпри маргааш эхэлнэ

Дараагийн мэдээ

Америк пастор койны луйвар хийсэн хэрэгт буруутгагджээ

ХолбоотойМэдээ

CNews

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08
CNews

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08
CNews

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08
Дараагийн мэдээ

Америк пастор койны луйвар хийсэн хэрэгт буруутгагджээ

Улаанбаатарт 15 хэм хүйтэн, цэлмэг байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    31 хуваалцсан
    Хуваалцах 12 Жиргэх 8
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.