• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 21 | Лхагва
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

“Соёлын өв дээр нэрээ сийлбэл хорих ял оногдуулна”

2024-02-21
Нийгэм, Ярилцлага
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш, Археологийн судалгааны төвийн захирал, доктор, профессор Ц.Төрбаттай ярилцлаа. 


-Аялал жуулчлалын салбарын чуулганд “Соёлын өвийг хамгаалахад жуулчны хөтөч тайлбарлагчийн оролцоо” сэдэвт илтгэлийг танилцуулж байна. Аялал жуулчлалын хөлд соёлын дурсгалт газрууд сүйдэж байна гэдэг асуудлыг хөндөв үү?

-Өнгөрсөн 2023 оны есдүгээр сард ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар ээлжит чуулган болж, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх буган чулуун хөшөөг дэлхийн өвд бүртгэхээр шийдвэрлэсэн. Аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа хөтөч тайлбарлагч нар соёлын өвийн хадгалалт хамгаалалтад ямар үүрэгтэй вэ гэдэг нь бүрхэг байж ирсэн. Гэтэл соёлын өвтэй харьцаж байгаа гол тоглогч нарын нэг нь хөтөч тайлбарлагч учраас хадгалалт хамгаалалтын асуудалд давхар анхаарах хэрэгтэй байна. Аялал жуулчлалын салбарын даац хэтэрч, байгаль орчин болон соёлын өвийн дурсгалуудад дарамт учруулах асуудал үүсдэг. Жишээлбэл, хадны зургийн дурсгалт газруудад аялал жуулчлалын сөрөг нөлөөллүүд эхнээсээ гарч байна. Дотоод, гадаадын жуулчдаас гадна судалгаа хийж яваа мэргэжлийн оюутнууд хүртэл хадны зургийн дурсгал дээр нэрээ сийлж, он сар өдрөө бичиж байгаа нь харамсалтай. Дэлхийн өвд бүртгэгдсэн гурван чухал дурсгалт газрын нэг Жаргалантын аман дахь буган хөшөөн дээр “Түүхийн ангийн оюутнууд-2004” гээд сийлчихсэн байсан. Мөн хадны зургийн алдартай дурсгалын нэг Хойд Цэнхэрийн агуйд хүмүүс нэрээ олноор сийлсэн. Зарим нь хадны зураг дээр тосон будгаар зурах, тодруулж, тухайн дурсгалын үнэ цэн, ач холбогдолд сөрөг нөлөө үзүүлдэг.

Мэргэжлийн ангийн оюутнууд ийм үйлдэл гаргаж байх жишээтэй. Энэ асуудалд одооноос анхаарах шаардлагатай. Ялангуяа дотоодын аялагчид нэр усаа дурсгалт газар сийлж байна.

Тиймээс аялагчдын ухамсар, хандлага, мэдлэгийг өөрчлөх цаг нь болсон. Энэ талаар мэргэжлийн хүмүүсийн дунд тодорхой арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай. Ард иргэдэд хүргэх гүүр нь аялал жуулчлалын хөтөч тайлбарлагч нар. Мэргэжлийн судлаачдын зүгээс тусалж, дэмжих бүрэн боломжтой.

-Улсын хэмжээнд нэн тэргүүнд хамгаалах шаардлагатай хэчнээн буган хөшөө, хадны зургийн дурсгал байдаг вэ?

-Буган хөшөө гэхэд улсын хэмжээнд 1350 орчим бий. Хадны зургийн дурсгалт газар бол 1000 орчим байдаг. Гэхдээ бүрэн тоог нь гаргаж чадаагүй. Хүн чулууны тоог бас бүрэн гаргаж чадаагүй. Энэ ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай. Буган хөшөөний арга зүйн дагуу баримтжуулж, хариуцсан эзэнтэй болгомоор байна. Тэгвэл хүмүүсийн сөрөг халдлагууд цөөрнө шүү дээ. Мэргэжлийн судлаачдын зүгээс бүртгэлжүүлж дуусгах хэрэгтэй байгаа.

Холбогдох хуульд “Аймаг, сумын засаг захиргааны удирдлагууд соёлын өвийн дурсгалын хадгалалт хамгаалалтыг хариуцах ёстой” гэж заасан байдаг.

Тэрнээс гадна соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг хариуцсан Эрүүгийн цагдаагийн газрын тусгай нэгж, Экологийн цагдаагийн дэргэдэх Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын асуудал хариуцсан тусгай нэгж ажиллаж байгаа. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд бүтэн 25 дугаар бүлэг шинээр нэмэгдэж, орсон. Өмнө нь ерөнхий бүрхэг заалтуудтай байсан бол шинэ зохицуулалтаар, соёлын өв, дурсгалт зүйлсийг сүйтгэвэл маш өндөр хариуцлага хүлээлгэж, хорих ял эдлүүлнэ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 25.3. зүйлд хосгүй үнэт зэрэглэлд хамаарах түүх, соёлын дурсгалт зүйлийг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол 5400 нэгжээс хорин 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-Хадны зургийн дурсгал дээр нэр усаа сийлэхэд хүртэл хариуцлага хүлээх үү?

-Тэгнэ. Бүгд орно. Соёлын дурсгалт зүйлийн дүр байдлыг гутаах гэдэг зүйл ангиар гурван жил хүртэл хорих ял оногдуулна. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд гарын авлага гаргуулж болно.

-Хүний гарт ихээр сүйдсэн соёлын өв, дурсгалт газар гэвэл?

-Хамгийн их хүний гарт сүйдсэн соёлын өвийн дурсгалт газрууд гэвэл, говийн аймгууд, Баянхонгор, Өвөрхангай аймаг байна. Хүмүүс эртний бунхан булшаас алт мөнгө гарна гэж буруу ойлгодог. Гэтэл үнэндээ тийм зүйл олддоггүй. Сүүлийн жилүүдэд Хөвсгөл аймгийн дурсгалт газрууд хүний гарт сүйдэж байгаа.

Том хэмжээний булш бунхан байх тусмаа алт мөнгө байдаггүй.

Энэ асуудалтай нүүр тулж байгаа судлаачдын хувьд соёлын өвөө авран хамгаалах шаардлагатай байгааг мэддэг. Ард иргэдэд ойлгуулах гэхээр хүлээж авдаггүй, үл ойшоодог. Өмнөговь аймгийн зарим сумдад бүтэн булш нэг ч үлдээгүй. Бүгдийг нь тоносон нь сэтгэл эмзэглүүлмээр санагддаг.

-Зарим тохиолдолд мэргэжлийн судлаачид ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа шүү дээ?

-Археологийн салбарын мэргэжил эзэмшсэн хүмүүс ийм үйлдэл хийж байгааг үгүйсгэхгүй. Соёлын өв, дурсгалт газрын тонуулчид бүр мэргэшиж, бидний гаргаж байгаа судалгаа мэдээллийг уншиж, хэрхэн ажилладгийг мэддэг, бидний нэрийг барьж явдаг юм билээ.

Жишээлбэл, миний малтлага хийсэн Хүннү үеийн Тамирын улаан хошууны булшийг 2015 онд тоносон хэрэг гарсан. Ингэхдээ бидний нэрийг барьж, араас оюутнууд ирнэ гэж хэлсэн байсан.

Тухайн этгээдийг газар дээр нь барьж, хариуцлага хүлээлгэсэн. Гэхдээ тухайн үеийн Эрүүгийн хуулийн хариуцлага тодорхойгүй, бүрхэг байсан. Одоогийн хуулиар бол хүлээлгэх хариуцлага өндөр болсон.

Өмнөх мэдээ

Хөвсгөл, Завханд 43 градус хүрч хүйтэрнэ

Дараагийн мэдээ

Европ өөртөө анхаарал тавих цаг нь болсон

ХолбоотойМэдээ

Нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07
Ярилцлага

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06
Ярилцлага

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05
Дараагийн мэдээ

Европ өөртөө анхаарал тавих цаг нь болсон

Зудтай аймгууд гулууз махыг хямд, хүргэлттэй зарж байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.