Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр өөрт хэрэгтэй бараа бүтээгдэхүүнээ хамгийн хялбараар захиалж, байгаа газартаа ойртуулж, хүргэлтээр авдаг болсон билээ. Энэ байдал нь хүмүүсийн цагийг хэмнэдэг хэдий ч хуурамч хаяг болон, сайт ашиглаж залилан ихээр хийдэг болжээ.
Сар шинийн баяртай холбогдуулан БНХАУ-ын бараа захиалгын “Таобао” сайтыг хуурамчаар үйлдэж, улмаар олон арван иргэдийг хохироосон хэргүүд удаа дараа гарч байна. Иймд ямарваа нэгэн бараа бүтээгдэхүүн захиалга хийхдээ сайтыг албан ёсны сайт мөн эсэхийг сайтар шалгаж, нягталж байхыг анхааруулж байна.