• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 24 | Мягмар
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Сэтгүүлчид: Амралтын өдрөөр дуудаж, 200-500 мянгын гүйлгээ шалгаж байхаар Н.Өнөрцэцэгийг суллаасай

2024-01-15
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хориод 41 хонож байна.

Сүүлийн өдрүүдэд цагдаагийн байгууллагаас Н.Өнөрцэцэг, түүний нөхөр лүү шилжүүлсэн гүйлгээг мөрдөн шалгаж буй. Энэ хүрээнд, хэд хэдэн сэтгүүлчид рүү мэдүүлэг авахаар хандаж эхэлсэн. Ингэхдээ, 200-500 мянган төгрөгийн, одоогоос хэдэн жилийн өмнөх гүйлгээнүүдийг ч онцолж буй бөгөөд амралтын өдрөөр утастаж, нэн шаардлагатай тул гэрт нь очиж мэдүүлэг авна гэдгээ сэтгүүлчдэд илэрхийлээд байгаа юм.

Энэ талаар, цагдаагаас Н.Өнөрцэцэгийн асуудлаар мэдүүлэг өгөхөөр дуудсан сэтгүүлч нараас товч байр суурь авлаа.

МСНЭ-ийн дэд тэргүүн, сэтгүүлч З.Боргилмаа: Сэтгүүлчийг орлого олсных нь төлөө буруутгах нь харамсалтай

Тэрбээр “2023.12.24-нд амралтын өдрөөр “Цагдаагаас ярьж байна” гэсэн дуудлага ирж, Зээхүү гэж хүний данс руу шилжүүлсэн мөнгөний талаар мэдүүлэг авна хэмээн мэдэгдсэн. “Дуудсан цагт ирээрэй” гэсэн. Дараа нь 2024.01.04-ний 19:00 цагийн үед гэр бүлийн хүн рүү цагдаагаас залгаад миний утсыг хэлэхийг шаардсан байсан. Тэгээд дараа нь надтай холбогдоод маргааш ир гэсэн. Би өмгөөлөгчтэй очиж мэдүүлэг өгнө гэж мэдэгдээд тэр өдөр очоогүй. Тэгээд өнгөрсөн лхагва гарагт өмгөөлөгчтэй очиж, гэрчийн мэдүүлэг өгсөн.

Ямар харилцаа холбоотой вэ, ажил төрлийн холбоотой гэж асуусан. МСНЭ-ийн шугамаар бүх редакц сэтгүүлчидтэй шаардлагатай үед холбогдож ажилладаг гэж хэлсэн. “Төлбөртэй үйлчилгээ авч байсан уу?” гэж асуугаад намайг хариулахаас урьтаад “Үггүй биз дээ, тэ” гэж мөрдөн байцаагч өөрөө хариулсан. Тэгэхээр нь би “Тийм ээ, авч байсан” гэж хэлэхэд гайхаад байсан. “Таны шалгаж байгаа наад гүйлгээ чинь зориулалтыг нь, захиалагчийг нь нэр цохоод биччихсэн байгаа биз дээ, яагаад гайхаад эргэлзээд байгаа юм бол” гэж би хэлснээр байцаалт цаашаа үргэлжилсэн. Энэ мөнгөнд ямар үйлчилгээ авсан бэ гэж тодруулсан. Мэдээж үйл явдлын мэдээ байсан. Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан уу гэж асуусан. Үйл явдал гэнэт өрнөдөг. Гэрээ бол урт хугацааны хамтын ажиллагаан дээр байгуулдаг. Нэг удаагийн ажилд шаардлагагүй. Иргэний хуулиар заавал гэрээ байгуулах шаардлагатай нөхцөлүүдийг тодорхой заасан байдаг. Үүнд хамаарахгүй зүйл байсан л даа. Давхар мэдээ захиалагчдыг хардаж байна лээ. Хэн гэдэг хүн энэ дансыг танд өгч мөнгө хий гэсэн бэ гэж асуусан. Би хамгийн өндөр үзэлттэй гэдгээр нь сонгосон гэдгээ хэлсэн.

Чөлөөт хэвлэл бол чөлөөт бизнес. Төрөөс санхүүжихийг хуулиар хориглосон. Өөрөө өөрийгөө санхүүжүүлэх замаар үнэнийг дуугар гэдэг зарчимтай. Сэтгүүлчдийг, хэвлэл мэдээллийн хэрэгслийг орлого олсных нь төлөө, олж мэдсэн баримтынх нь төлөө өнөөдөр шалгаж, цагдан хорьж байгаа нь харамсалтай байна” гэлээ.

“Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч М.Батбилэг: Эрх баригчид Н.Өнөрцэцэгийг буруутгах хангалттай үндэслэл олохгүй байгаа юм байна

Харин тэрбээр “Ням гарагт байцаагчийн дуудсанаар очиж тайлбар өгөөд ирлээ. Нэгдүгээрт, өнөөдрийг хүртэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг буруутгах хангалттай үндэслэл олж чадахгүй байгааг анзаарлаа. 2019.12.19-ний өдөр Zarig.mn сайт дээр хамтарч ажилладаг байгууллагын хямдралын мэдээ тавигдсаны 400 мянган төгрөгийн гүйлгээг тайлбарла гэсэн. Очоод тайлбарлаад гарч ирсэн. Хуулийн байгууллага дуудсан тул үүргээ ухамсарлаад очлоо. Байцаагч ч, би ч тэр амьдралтай хүмүүс л дээ. Ер нь ямар хэргийг хагас, бүтэн сайнгүй шалгадаг юм. Хэдэн их наядын гүйлгээнд ингэж тайлбар авдаггүй мөртлөө таван жилийн өмнөх бизнес мэдээний гүйлгээг асууж байна. Энэ бол Н.Өнөрцэцэгийг буруутгах хангалттай нотолгоо олж чадахгүй байгаагийнх. Н.Өнөрцэцэг гарчих вий гэсэн том айдас байгаа нь “үнэртэж” байна.

Амралтын өдрөөр сэтгүүлчдийг дууддаг, ирэхгүй бол очно гэдэг, ар гэрийнхнийг нь дарамталдаг байдлыг болимоор. Хуулийн байгууллагынхан ч өөрсдөө ардаа амьдралтай, амармаар. Ганц би биш, миний мэдэх олон сэтгүүлчийг ийм агуулгаар дуудсан байна лээ. Таван жилийн өмнөх бизнес мэдээний төлбөр лүү орно гэдэг их увайгүй санагдаж байна. Сар гаруйн турш, зөвхөн Н.Өнөрцэцэгийн асуудлыг амралтын өдөргүй, зуу, мянган төгрөггүй шалгаж байна гэдэг эрх баригчдад маш том айдас буйг илтгэх шиг” хэмээв.

Eguur.mn агентлагийн эрхлэгч, сэтгүүлч Ж.Мядагбадам: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хамаарах бүх хэргийг түүний дуу хоолойгоо өргөх боломжтой нөхцөлд мөрдөн шалгаасай

Эрүүгийн цагдаагийн газраас 2019 оны зургадугаар сард хийсэн 500 мянган төгрөгийн гүйлгээний асуудлаар дуудсан. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь Зариг.мн сайтаа манай агентлагаас нэг жилийн өмнө байгуулсан. Бид 2019 оноос хойш бизнес мэдээний төлбөрөөс гадна хэд хэдэн удаа нэгнээсээ мөнгө зээлж, цалингийн зардалдаа хэрэглэсэн байдаг.

“Нэгнээсээ цалин зээлээд, урамшуулалд нь 20 мянган төгрөг өгдөг” гэсэн утга бүхий постыг сэтгүүлч Н.Өнөрцэцэг ч бичсэн байдаг. Байгууллага, иргэн хооронд ийм харилцаа явж л байдаг.

Тийм атал чөлөөт хэвлэл эрхлэгчид өнөөдөр ийм деталь агуулгаар мэдүүлэг өгч, Н.Өнөрцэцэгт шилжүүлэг хийсэн сэтгүүлч бүр амралтын өдрөөр дуудагдаж, “Гэмтэй” юм шиг мэдрэмж авч байгаа нь нэг төрлийн залхаан цээрлүүлэлт гэж харж байна.

Ардчиллын индекс нь буурсан орнуудад яг ингэж сэтгүүлчдээ яллахаар улайрч, нэгнээр нь жишээ нь авч бусдыг нь айдаст автуулах, нийгэмд нөлөө өндөртэй сэтгүүлчид элдэв хэрэг овоолох зэрэг операц өрнөсөн байдаг.

Ер нь сонгуулиар Н.Өнөрцэцэг гэдэг шүүмжлэгч нөлөөлөгчийг хорьж, дуу хоолойг нь хаах сонирхол нөлөө бүхий улс төрчдөд байна гэх хардлагыг төрүүлж байгаа. Сэтгүүлчийн хувийн байдалд хэт халдаж, 40 хоног хорьчхоод 100 мянган төгрөгийн гүйлгээг нь хүртэл шалгаж суугаа хуулийнханд, тэдэнд чиглэл өгөгсдөд харамсаж байна. Том агуулгаараа энэ “Сонгуулийн өмнө сэтгүүлчээ хорьсон улс” гэдэг дүгнэлтийг л олон улсад өгөх юм.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хамаарах бүх хэргүүдийг нь нээлттэй, түүний ил дуу хоолойгоо өргөх боломжтой нөхцөлд мөрдөж шалгаж, шүүх ажиллагааг явуулах учиртай л гэж харж байгаа. Энэ процессыг олон улсын болоод монголын хэвлэлийн байгууллагууд анхааралтай ажиглаж байгаа гэж хэлмээр байна” гэлээ.

“Зууны мэдээ” сонины Экологи, нийгмийн албаны дарга, сэтгүүлч С.Уянга: Хуулиа хүндэтгэнэ. Гэхдээ хуулийн байгууллагынхан хүний эрхийн мэдрэмжгүй байна

“Амралтын өдөр залгалаа. Гэр бүлийнхэн рүү, хүүхэд, нөхөр лүү маань ч залгасан байна. Шууд миний дугаар луу залгасангүй. Байцаалт, мэдүүлэг өгөхгүй гээгүй. Хүний эрхийн мэдрэмжтэй байгаасай. Яг над руу, мөн ажлын өдөр залгах нь зүй. “Шаардлагатай бол амралтын өдөр ч гэрт чинь очно” гэсэн. Энэ бол хүнийг сэтгэл зүйн хувьд дарамтад оруулж буй хэрэг. Би мэдээж хуулийг хүндэтгэнэ. Таван жилийн өмнөх 200 мянган төгрөгийн асуудлыг асуусан, үнэндээ сайн санахгүй л байна. Маргааш (2024.01.15) очиж тайлбар мэдүүлгээ өгнө гэж бодож байна. 2019 оны зургаадугаар сард Н.Өнөрцэцэг рүү “Төлбөр буцаав” гэсэн утгатай, 200 мянган төгрөгийн гүйлгээ хийснийг тайлбарла гэсэн” гэлээ.

Өмнөх мэдээ

“Хатгитай хүүхдийг гэрээр эмчилбэл буглаа, нэвчээс, үжил болж хүндэрнэ”

Дараагийн мэдээ

Мөсөн авиралтын тамирчин Н.Хэрлэн Дэлхийн цомд түрүүллээ

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Мөсөн авиралтын тамирчин Н.Хэрлэн Дэлхийн цомд түрүүллээ

7 хоногтой нярайгаа тэвэрч, дөрвөн хүүхэдтэй өнчирч үлдсэн бас нэгэн аавд туслах аян эхэллээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.