АНЭУ-д Tour of Sharjah /UCI2.2/ ангиллын уралдаан өндөрлөлөө. Уг тэмцээнд 27 багийн 162 дугуйчин оролцжээ.
Тус уралдаанд Монголын дугуйн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Испанийн мэргэжлийн дугуйн “Бургос Би Эйч” багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц уралдсан юм.
Манай тамирчин С.Жамбалжамц таван өдрийн уралдааны нийлбэр дүнгээр тавдугаар байр эзэлж, 2024 оны анхны UCI 15 оноог Монголын дугуйн холбоонд авчирлаа.
Үүнээс гадна түүний харьяалагддаг “Бургос Би Эйч” таван гарааны нийлбэр дүнгээр тэргүүн байрт шалгарч, цом өргөсөн байна.