• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 17 | Бямба
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

ТЭЗҮ-гээр Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийг гацаадаг уу?

2024-01-23
Нийгэм
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Монгол Улсад жилдээ 19.9 сая арьс шир бэлтгэгддэг ч боловсруулах үйлдвэрийн хүчин чадал нь хүрдэггүйгээс 9 сая нь хаягддаг. Энэ бол харамсмаар тоо баримт. Гэвч дахиад хэдэн жил малынхаа түүхий эдийг боловсруулж чадахгүйгээс хог дээр хаяхыг хэлэхэд бэрх байна. Учир нь, Улаанбаатар хот дахь арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүлгэх  төрийн шийдвэр 2012 онд гарсан ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй байгаа юм.

Уг нь Эмээлт эко парк байгуулах Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлээс 2014 онд Улаанбаатар хотоос 25 км зайд орших 539 га газрыг Эмээлт-Аргалантад олгожээ.

Уг парк ашиглалтад орвол жилд 7 сая арьс шир боловсруулна. Мөн 22 мянган тонн ноос, 8000 тонн ноолуур боловсруулна.

Түүхий эдийг боловсруулахтай холбогдуулж, хоногт 20 мянган тонн бохирыг боловсруулах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина.

Мөн энэхүү том кластерыг дагаж 10 мянга орчим хүн ажлын байртай болох судалгаа гарчээ. Түүнчлэн Монголын суурь үйлдвэрлэлийн салбар болсон арьс, ширний үйлдвэрлэлд сэргэлт бий болж, экспортын нэр төрлийн бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэх, уг үйлдвэрлэлийг дагаж цавуу, коллаген, гоо сайхан, савангийн үйлдвэрлэл хөгжих үндсэн суурь бий болно гэх судалгаа ч хийгдсэн байгаа юм.

Аж үйлдвэрийн парк байгуулахын ач холбогдол нь түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингээн экспортлох боломжтойгоос гадна ажлын байрыг олноор бий болгодгоороо онцгой ач холбогдолтой.

Монголын арьс ширний холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайханы тайлбараар бол Хан-Уул дүүрэгт байршиж буй арьс шир боловсруулах 20 гаруй үйлдвэр нь Эмээлт эко аж үйлдвэрийн парк төсөл ашиглалтад орохыг хүлээсээр 10 гаруй жил болжээ. Удахгүй нүүнэ гэсэн хүлээлтээр үйлдвэрээ ч өргөтгөж чаддаггүй байна.  Харин Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн тухайд өнөөдөр ТЭЗҮ боловсруулагдаж байгаа гэдэг мэдээллийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэгийн зүгээс өгч буй. Ирэх хоёрдугаар сард багтаан ТЭЗҮ боловсруулагдаж дуусна.

Гэвч учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар энэхүү төсөл дээр ТЭЗҮ-г шинэчлэх шаардлага үүссэн нэрийн дор төслийг гацаасаар иржээ.

Тодруулбал, 2012 онд анх 250 га талбайд Эмээлт аж үйлдвэрийн парк байгуулахаар болж, ТЭЗҮ боловсруулсан байна.  Дараа нь 2017 онд 160 га талбайтай байхаар дахин ТЭЗҮ боловсруулсан.  Нийслэлээс парк байгуулах газрыг хангалттай олгоод байхад яагаад талбайн хэмжээг нь бууруулж, дахин ТЭЗҮ боловсруулсан нь тодорхойгүй. Хамгийн гол нь ТЭЗҮ шинэчлэх шаардлага гарах бүрийд төслийн ажил хойш татагдаж, хугацаа алдсаар ирснийг албаны хүн ч учирлаж байжээ.

Мөн төслийг хэрэгжүүлэх шийдвэр гарснаас хойш  10 жилийг зарцуулаад байгаа ч одоогоор тус паркийн хамгаалалтын бүсийн бүтээн байгуулалтыг л дуусгасан бол бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төвийн барилга угсралтын ажил ердөө 30 хувьтай аж.

УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны зарим гишүүний хэлж буйгаар уг төсөлтэй холбоотойгоор тус байнгын хороо 1,6 жилийн өмнө тодорхой үүрэг даалгаврыг Хүнс хөдөө аж ахуйн яаманд өгсөн ч өмнөхөөсөө огт урагшаа ахиагүй байгаад ч шүүмжлэлтэй хандаж байна.

Албаны хүний мэдээллээр уг төслийг хэрэгжүүлэхэд 734.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай.

Ийм хэмжээний мөнгө нийслэлд ч, улсад ч байхгүй тул Дэлхийн банкнаас санхүүжилт татна. Гэвч Дэлхийн банк эхний ээлжинд 100 сая ам.доллар олгохоор байгаа. Уг хөрөнгөөр бүгдийг байгуулах боломжгүй.

Учир нь,  Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь хөнгөн үйлдвэрлэл, худалдааны төв, газар тариалан, тээвэр логистик, агуулахын аж ахуй, бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төв, ойн аж ахуй гэсэн олон чиглэлийг хамарч байгуулагдах юм.

Засгийн газар арьс шир боловсруулах дөрвөн том төсөл хэрэгжүүлэх зорилт тавьсан ч 10 гаруй жилийн өмнө шийдвэр нь шийдвэр нь гарсан Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслөөс эхлээд Ховд, Дорнод, Дархан-Уул аймгуудад байгуулахаар төлөвлсөн арьс шир боловсруулах үйлдвэрүүдээс нэг нь ч ашиглалтад ороогүй байгаа юм.

Өмнөх мэдээ

22 настай залуу утас хулгайлж, интернэт банкаар нь 2 сая төгрөг шилжүүлжээ

Дараагийн мэдээ

Иргэд 2025 он дуустал тэтгэврийн зээл авсан ч сунгах хүсэлтэй байна

ХолбоотойМэдээ

Нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07
Нийгэм

ГЕГ: “Хубилай хаан”-ы үед хамаарах гурван ширхэг хүрэл толийг Алтанбулаг боомтоор хил давуулах гэж байсан хууль бус үйлдлийг зогсоолоо

2025-02-24
Боловсрол

Төрийн албан хэргийг кирил, монгол бичгээр хослуулан хөтлөнө

2025-01-02
Дараагийн мэдээ

Иргэд 2025 он дуустал тэтгэврийн зээл авсан ч сунгах хүсэлтэй байна

Хойд Солонгосын пуужин VS АНУ-ын "Патриот" систем

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    40 хуваалцсан
    Хуваалцах 16 Жиргэх 10
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.